Top StoriesУлс төрийн халуун сэдэв

О.Цогтгэрэлийн "сорилго": АН доторх томилгоо ба явуулах хүмүүс

Улсын дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг торох юмгүй бүртгэлээ. Намаа ямар ч байсан авлаа, одоо харин бүл бүтцээ хэрхэн авч явах уу. Асуудлуудаа яаж даван туулах уу гэдэг сорилт түүнд тулгарч буй.

АН-ын дарга, шинэчилсэн дүрэм сэлт Улсын дээд шүүх тойроод л явж байдаг. Тамга тэмдгээ булаацалдаж, нэгнээ элдэвчилдэг. МАН-ын хүслээр хэдэнтээ салж, нийлдэг байсан инстутиц парламентад 42 суудалтай болсноор харьцангуй хүчирхэгжсэн. Одоо тэд бас чиг дуртай үедээ МАН-ын хүслээр салж нийлээд байхгүй. Дотроо учир эвээ олох, эв түнжингээ нэгтгэх хэмжээнд асуудлаа ярихуйц боллоо.

Шинээр намаа удирдах болсон О.Цогтгэрэл эдүгээ генсекээ хэнээр томилох уу. УИХ дахь бүлгээ хэнээр удирдуулах уу гэдэг асуудал хүлээлт үүсгэв. Тэрбээр, АН-ын дарга болохоосоо өмнө Л.Гантөмөрөөр УИХ дахь намын бүлгээ удирдуулах амлалт өгсөн гэгдсэн. Нэг ёсондоо Л.Гантөмөрөөс намын даргынх нь суудлыг авч, өөрийнхөө бүлгийн даргын эрэмбийг олгохоор тохирсон гэсэн үг.

УИХ-д 42 суудалтай намын бүлгийг ахална гэдэг үндсэндээ намын даргатайгаа шууд энтэйд оччих хэлбэр. Тийм ч учраас намын дарга болсон хойноо "Би бүлгийн даргаа хамт хийчихсэн ч яахав ээ" гэх агуулга амнаасаа унагаад үзэж байна. Угаас өгөхөд ийм хайран албан суудал юм. Л.Гантөмөртөө бүлгийн даргын суудлаа өгөхгүй бол өрсөлдөх амбицтай буй Ц.Баатархүү, Ж.Батсуурь тэргүүтний уралдаан гүнзгийрнэ гэсэн үг.

Дараа нь, генсекийн асуудал. Үүн дээр УДШ дээр бүртгэлээ асуудалгүй явуулахын тулд С.Баярцогтыг томилохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг талд тохирч, нөгөө талд "Нэг монгол" фракцийн дэмжлэгийг авах зорилгоор Н.Ганибалаар үргэлжлүүлэх хэлцлийг хийсэн гэгдэж буй.

Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл хоёр талд хоёр генсекийн амлалт өгч, өөрөө намын дарга болоод асуудлыг шийдэхээр бизнес хүний ухаанаар "хууралт" хийсэн гэсэн үг. Энэ тоглолтоо одоо өөрөө хэрхэн дааж, аль талд нь генсекийн суудлыг өгөх үү гэдэг асуудал үүсээд байна.

Ингэж О.Цогтгэрэл УИХ дахь намын бүлгийн дарга, генсекийн суудлаа цэгцлээд, АН-ын намын хороод, үүрийн дарга нарын томилгоонд орно. Хамгийн түрүүнд тэр хотын АН-ын хорооны даргаар Х.Баттулгын хүн Т.Батцогтоос авах уу. Аваад Ч.Лодойсамбууд өгөх хувилбар яригдаж буй. Яг санал хураах мөчид гишүүдийн уур амьсгал гол нь, 2024 оны сонгуулийн өмнөхөн намд нь орж ирээд парламентад суучихсан дүрийг дэмжих үү. Хуучны уг углуургуудаасаа нэгийг сонгох уу гэдэг асуудал үүснэ.

АН доторх энэ их шинээр сэлгэн томилох асуудлын хажуугаар О.Цогтгэрэлд парламентын танхимаасаа С.Ганбаатар, Дав.Цогтбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүй байх бас нэг сорилт наалдчхаж байгаа. С.Ганбаатар жишээ нь аман дээрээ яаж ч попорлоо гэсэн хэрэг нь хөдлөшгүй байдлаар нотлогдон, боогдсон гэгдэж байгаа. Түүнийг яллах тогтоолдоо гарын үсэг зурахгүй байсанд АТГ-ынхан бичгээ аваад өрөөнд нь ирсэн. Үүнийг бөөн попрол болгон хувиргачих жишээтэй. Хэдий ингээд цаг аваад байж болох ч хэрэг боогдсон бол тэр тойрохоо зуруулах эрсдэлтэйгээ нүүр тулсан л гэсэн үг.

С.Ганбаатартай зэрэгцээд Дав.Цогтбаатарыг ялаа эдлэх ёстой Дээд шүүхийн шийдвэр хүлээж буй. Хуулийг янз бүрээр тайлбарлаад байгаа ч Дээд шүүхийн шийдвэрийг холбиролгүй мөрдөх учиртай зарчим, жанжин шугам гэж байна. Дав.Цогтбаатарын кэйс нь парламентаа эвдүүлэхгүй байх МАН-ынхны дотоод хагаралтай уялдсанаар түүнийг аварсаар буй. Өмнөх парламентад Х.Баттулга А.Адьяасүрэнг хамгаалсаар авч үлдсэн шиг эрх мэдлийн хэм хэмжээ хэр удаан, хаана хүртэл парламент дээр үргэлжлэх үү гэдэг өөрөө өнөө цагийн асуудал юм.

Энэ мэтээр О.Цогтгэрэлийн асуудлууд ар араасаа үргэлжлэх нь ээ. АН байртай болох ч бас түүний асуудал юм. Нэг нам нь төв талбайдаа өндөр барилга сүндэрлүүлсэн байхад АН зочид буудал хөлслөн, контор хайж яваа дээр тэр бас л ажиллаж таарна. Үүнийг тусад нь нэг бичих сэдэв юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2025 12:16

Энэ хүн 2 жил болж чадах уу; бас л огцрох биз дээ

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:19

Tsogtgerel odoo l uneheer hetsuu asuudluudtai tulj bna

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:19

AN hezeech evdee olddogguiee odoo ch bas dotroo zadarna daa

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:19

Gantumur darga bolchihson bol AN arai evtei yavah baisan bh

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:20

AN dahiin neg udaa suudal bulaatsaldah ni haramsaltai yum

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:20

Цогтгэрэл одоо намын дарга болсон ч хажуугийн хэд нь хүчтэй өрсөлдөнө

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:20

АН-ын дарга нарын сууд�##� угаасаа л маргаантай байдаг хэвээр

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:21

Ганиб�##�, Баярцогт хоёроос �##�ь нэгийг сонгох гэж бөөн маргаан болох нь дээ

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:21

Энэ хэд хуваагдсаар байгаад дараагийн сонгуульд навс унана даа

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:21

Tsogtgerel buruugui ch gesen hezee ch AN negddegguie

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:22

AN suudliinhaa tuluu buhniigee zaraad bh shig sanagddag

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:22

Хотын намын хорооны даргыг яаж шийдэхээс нь дараагийн хэрүүл эхэлнэ

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:22

Лодойсамбууг гаргачихв�##� дахиад дотоодын зөрчил нэмэгдэнэ дээ

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:23

Tsogtgerel uuriinhee ner turd het ih ersem uhaalag togloom hiij bna

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:23

AN dotorh popchdiig tataj hayahgui bol nam ni uudluhguie

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:24

Дав.Цогтбаатарын хэрэг гарцаагүй бол парламент өөрөө эвдэрнэ

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:24

Namd bair baihgui bh ni unen teneg haragdaj bna

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:24

AN-iin darga baih gej bugd l negnee huurdag yum shig

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:24

Намын дүрэм дүрслэлээ өөрчлөхгүй бол энэ эмх замбараагүй байд�##� үргэлжилнэ

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:25

Цогтгэрэл хэнийг ч сонгосон нэг т�##� нь гомдолтой үлдэх нь тодорхой

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:25

Heden fraktsuudaa evluulj chadahgui bol ene darga bas udaahaa bhdaa

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:25

AN chuhamdaa MAN-iin hajuud huuhdiin togloom shig l bna

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:25

Ард түмэн дэмжих биш улам хөндийрөөд эхэлж байна даа

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:26

Хууччуулыг �######�уулж шинэ цус оруулахгүй бол дордохоос дээшлэхгүй

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:27

Odoo hiisen heleltsuuruu tsaash ni dagahgui bol ner hund unana

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:38

ДАМПУУГИЙН ДЭЭД ДАМПУУ НАМ

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:45

МАН-тай тохиролцоод сууд�##� тараагаад байв�##� энэ намд ирээдүй �##�га

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:49

Намын дотор асуудлаа шийдэж чаддаггүй удирдлага хэрэггүй

Зочин
Зочин
9 сар 23, 2025 09:37

Ene olon asuudluudiig gants shiideh bolomjtoi n Tsogtgerel l haragdaj bna. TESO iin huulichidaar hamag gereenuud, asuudaltai zuilsee emhelchihne, AN aa ch dor n shine bairand oruulchih baih. Lodoi huvidgalchiig ch neg ih davraahguigee medej bga. Ganbaa bol Tegeed Genco oo chi reed yavna biz ee, hudal yariand n bolj manai ard tumen olon jil erhluulsen dee.

Зочин
Зочин
9 сар 23, 2025 09:45

ХҮРЭЛСҮХ ЭЭ, ЧИ ГАНБААТАРЫГ ЯАЖ ЗОВООНО ЯГ ТЭР ЖИМЭЭР ЯВНА ШҮҮ. ЧАМТАЙ ХАМТ ХҮЗҮҮГҮЙ НАЙЗ ЧИНЬ БАС НЭГ ХУЖАА, ТЭГЭЭД БАЯР ГУРАВ ЯВНАА

Зочин
Зочин
9 сар 23, 2025 10:00

мэдээж лодосамбуу баярцогт баатархүү зэрэг элбэгдоржын с�##�тааны �##�чууруудыг хол хаях хэрэгтэй бүлгийг гантөмөр генсекийг ганиб�##� хотыг батцогт удирдах н эв нэгдэлд чух�##� шүүү

Зочин
Зочин
9 сар 23, 2025 11:10

Ардчилсан намаа гэж...ардын намын араас битгий ороорой

Зочи
Зочи
9 сар 23, 2025 12:06

ЦГ генсек, намын дарга, бүлгийн даргаа хамт хийсэн нь дээр дээ. Энэ 3 -ыг хамт хийж байж АН -ыг Базна шүү.

Зочин
Зочин
9 сар 23, 2025 13:49

Bayrtcogt ....ard tumen. Mongol hun. Bur. AN. Iig l. Bitgii. Songo....

Зочин
Зочин
9 сар 23, 2025 14:27

Ямар ч боловсролгүй ша л ша л хэрүүл хов живээс цаашгүй Лодойсамбууд өгч энэ намаа бүр сайхан дампууруулвл таарна

Зочин
Зочин
9 сар 23, 2025 14:58

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
9 сар 23, 2025 19:45

Ээ дээ , Баярцогтыг л �######�уулахгүй бол эгэл жирийн гишүүд хэзээч сэтгэл ханамжтай \ хайрт АН - даа \ байж чадахгүй шүү Тэр МС эС -ийн тэжээвэр - Эби - гийн гоожуур Лодой бандитай нээг их заваарах хэрэгүйдээ , Цогтгэрэл минь ... Тэр Дорлигжаваасаа ах дүүгийн дэмжлэг л авч байгаарай - чамайг хулгайгаас зайдуу , уха�##�аг хөдөлмөрч удамтай юм " гайгүй " байгаа гэсэн горьдлого УЛНЫХАНД чинь байдаг юм ш дээ ...

Эрка
Эрка
9 сар 23, 2025 21:36

Явах хүнээ нулимс дуслуулан явуулах сайхан эргэж намдаа шүдтэй арслан болоорой.

Зочзоч
Зочзоч
9 сар 24, 2025 08:36

МОНГОЛЫН ТӨРД ОДОО Л ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН ХЭРЭГТЭЙ.ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧ ХЭРЭГГҮЙ шинэ хүмүүс оруулж ирвэл овоо хэдэн жил....

Naran
Naran
9 сар 24, 2025 12:16

Aguu ard tumen aguu udirdachiig songoloo. Burhan ershee!

нина
нина
9 сар 24, 2025 14:54

Баатархүү, Эрдэнэболд, Шижиртээ ямар нэг ажил хариуцуул аа

Зочин
Зочин
9 сар 24, 2025 15:09

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
9 сар 23, 2025 08:23

Ганбаатарын хэрэг дээр попрол хийгээд авб�##� бүр б�##�рана

Холбоотой мэдээ

Back to top button