Хүчтэй далайн хар шуурга Филиппиний хойд бүсийг дайрч, сэрэмжлүүлэг гаргажээ

Филиппиний хойд бүсэд Рагаса хар шуурга бууж, Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор гамшгаас хамгаалах агентлагаа бэлэн байдалд орж, бүх төрийн агентлагуудыг дайчлахыг тушаажээ. Тус улсын цаг уурын алба мэдэгдсэнээр Рагаса шуурганы салхины хурд цагт 215 км хүрсэн байна. Шуурганы улмаас голын урсац гурван метрээс давах эрсдэл тулгарчээ.
Хойд бүсэд оршдог Бабуян арлуудад шуурганы өндөр түвшний сэрэмжлүүлэг зарласан байна. Тус арлуудын оршин суугчдыг далай болон голын эргээс хол байхыг анхааруулжээ. Засгийн газар нийслэл Манила даяар ажил хийх, сургуулиуд хичээлийг түр зогсоосон байна. Манилад цахилгаан эрчим хүч тасрах, хөрсний гулгалт үүсэх, үерийн эрсдэл зарласан юм. Агаарын тээврийн компаниуд орон нутгийн олон арван нислэгийг зогсоосон байна.
Рагаса хар шуурга бусад орнуудад эрсдэл учруулах болжээ. Тайвань хуурай газар болон далайн бүсэд сэрэмжлүүлэг гаргаж, дотоодын 146 нислэг цуцалсан байна. Вьетнамын Батлан хамгаалах яам цэргүүддээ шуургыг ажиглахыг тушаажээ. БНХАУ-ын эрх баригчид өмнөд бүсэд үерийн эсрэг арга хэмжээ авж эхэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.