Улс төрийн мэдээ

“Оюу Толгой” ХХК-тай хэлэлцэхэд дэмжлэг үзүүлэх Дэд ажлын хэсгийг Б.Дашпүрэв ахална

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны А/204 дүгээр тушаалаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай”  УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоол баталсан.

Үүний дагуу хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирон, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах Дэд ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажлын хэсгийг тус Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахлах аж. Дэд ажлын хэсгийн хуралдаанаар

  • Ажлын хэсгийн ажиллах удирдамж, нарийвчилсан төлөвлөгөөний талаар
  • “Оюу Толгой” ХХК-ийн Менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх,
  • "Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт, зардалд  хөндлөнгийн аудит хийлгэх, нэмэлт зээлийн санхүүжилт, эрчим хүч, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах агуулгаар санал солилцсон байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Батцэнгэл
Батцэнгэл

Луйврын гэрээг шинэчилж, Элбэгдорж Баяр , Баяр цо ги ту, Сайханб�##�аг нарыг авчраач ээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button