НИЙГЭМНийгэм мэдээ

Л.Сосорбарам төрөлх сургуулийнхаа сурагчдад жүдо бөхийн өмсгөл гардууллаа

Олон Улсын хэмжээний мастер, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Л.Сосорбарам төрж өссөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумандаа жүдо бөхийн хэрэглэгдэхүүн, өмсгөлийг гардуулжээ.

Мөн тус сумын хүүхэд залууст спортын боловсрол, хүмүүжил олгох зорилготой “Дайчин” бөхийн дэвжээ албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

“Дайчин” бөхийн дэвжээний нээлтэд шигшээ багийн тамирчин Л.Сосорбарам оролцож өсвөрийн тамирчдад амжилт хүссэн юм. Тус дэмжээ нь Үндэсний бөх, Чөлөөт бөх, Жүдо бөхийн төрлөөр хүүхэд, залуусыг сургаж, бэлтгэх аж. Түүнчлэн сум орон нутгийн хүүхэд залуус сонирхсон бөхийн спортоороо хичээллэх боломж бүрдсэн байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button