УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Саудын Арабын компани эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулахаа зарлаад явлаа"

Засгийн газар өнөөдөр /2025.09.24/ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "100 хоногийн дотор ямар бодитой хөрөнгө оруулалтууд хийгдчихэв, ямар үр дүн гарах вэ гэдэг дээр яръя. Монгол Улс 40 жил шинэ цахилгаан эх үүсвэр барьж чадаагүй. Төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Гуравхан хоногийн өмнө Саудын Арабын Хаант Улсын “Аква пауэр” гэх эрчим хүчний тав дахь том тоглогч компани Монгол Улсад орж ирэхээ албан ёсоор зарласан. Зургаадугаар сарын хойш бүтэн дөрвөн сар Монгол Улсын эрчим хүчний судалгааг хийсэн. Монгол Улсад 2030 он хүртэл 10 гвт буюу дор хаяж 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг шийдвэрээ мэдэгдээд явлаа. Энэ бол бодит үр дүн.

Гурван чиглэлээр хөрөнгө оруулалт хийнэ.

  • Том хэмжээний эх үүсвэр
  • Тархмал эх үүсвэр
  • Дата төвийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна.

Ингэснээр шууд болон шууд бус байдлаар 50,000 ажлын байр бий болно. 10 гвт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд экспортод гаргаснаар жилд 2 тэрбум ам.долларын валютын орлого олно. Цаашид 10 гвт-ыг 50-100 гвт болгох боломжтой. Одоогоор гурваас таван компани 50 гвь-д хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Гэхдээ зүгээр зарлаад л явсаншдээ. Биднээс их зүйл хамаарна. Тэд мөнгөтэй. Монголд зохих хөрөнгө оруула-лтыг эртнээс хийсэн. Гэвч бид тэдгээр хөрөнгө оруула-лт, санхүүжилтийг зөвхөн идсэн. Юу ч бүтээгүй. Жишээ нь Парлиаментын ордон, Богд-Арын сүм гээд байна. Тус бүр 20 жил болж буй төсөл. 12 жил баригдсаны дүнд ашигл�##�танд орсон эх нярайн эмнэлгийн рекордыг эвдээд байж байна даа.

Зочин одхар
Зочин одхар

Хөөе х�##�тар аа, Арабаас хэдэн арван тэрбум ногоон ирж байгаа гэсэн хаа байна аа.энэ гэж шинэ з�##�уу үеийн мэнгэт Нямдорж уу

Эрднээ
Эрднээ

Зарлаад зарлаад л гэх юм дурак чинь. Гэрээ хийгээгүй байгаа биздээ. Яадаг дурак вэ чи

Зочин
Зочин

Энэ новшийг харахаар л дургүй хүрээд байхын

Холбоотой мэдээ

Back to top button