Өдрийн сурвалжилга: Багш нар чинь жагсаад байна, та хаана байна сайд аа

Хоёр сарын өмнө буюу долоодугаар сараас эхлэн багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж эхэлсэн. Салбар яам уг асуудлыг хэлэлцэж, П.Наранбаяр сайд багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэж хэлсэн. Энэ хүрээнд Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажилласан.
Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна гэсэн ч танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл багш нарын цалинг нэмээгүй. Тиймээс одоогийн энэ нөхцөл байдал үүсээд буй гэж тайлбарлаж болно.
Тодруулбал, өнөөдөр төв талбайд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй цалин нэмэхийг шаардсан багш нар, боловсролын салбарын ажилтнуудын жагсаал 12 цагаас эхэллээ. Энэ жагсаал хэрэв үр дүнд хүрэхгүй бол улс, орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлана гэв. Мөн өнөөдрийн жагсаалд зарим аймгуудын багш нар ч нэгджээ.
Олон жил ажилласан багш нарын төлөөлөл,

"20 гаруй жил ажиллахад энэ нөхцөл байдал өөрчлөгдөлгүй өдий хүрлээ. Үнэхээр мэргэжилдээ хайртай, хүүхдийг гэсэн сэтгэлтэй тулдаа ажиллаж байна. Сэтгэлтэй хүний хийдэг ажил болж хувирлаа. Нийт багш нарын 95 хувь банкны, 85 хувь нь аппликейшны зээлтэй байна. Энэ мэдээлэл биднийг ямар байдал байгаа гэдгийг тодорхой илтгэх байх. Шинэ залуу боловсон хүчин ирэхүй байна. Ирсэн ч тогтвортой ажиллах боломжгүй, гараад явчихдаг. Тиймээс цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай" гэсэн бол
Залууу багш нар,
"Төгсөөд багшаар ажиллаж эхэлсэн ч осоо шантарч байна. Энэ нийгмийн асуудал ажил тайван хийлгэхгүй байна. Нэмээд ажлын ачаалал маш их. Бид зөвхөн хичээл заагаад болчихдоггүй. Эхний гурван жил гэртээ оройны 23 цаг гэж харьдаг байсан. Сүүлдээ ингэж зүтгээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгож эхэлж байна. Цаашид энэ хэвээр үргэлжилнэ, байсаар байна гэвэл боловсролын салбарт ирээдүй гэж байхгүй. 1.4 сая төгрөгийн цалин авдаг учир худалдан авах чадвар муу. Бүх зүйлээ хэмнэж амьдардаг. Шантрах үе олон байгаа ч хүүхдүүдээ л боддог юм байна" гэлээ.
Энэ олон зуун багш нар цалингаа нэмүүлэх ганцхан шаардлагыг нэхэж цуглаад байна. Гэсэн ч салбарын сайд, ерөнхий газар, яам гээд холбогдох албанаас нэг ч хүн алга. Өөрөөр хэлбэл тэднийг сонсохгүй хэвээр байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямка ажилчдынхаа ц�##�инг нэмүүлээд болоод байхад Наранбаяр энэ т�##�аар сайн ажиллахгүй байна даа
Наранбаяр ганцаараа шийдэж чадахгүй, Засгийн тэргүүн нь хүсэхгүй байна. Сайд нь багш с�##�барынхныхаа төлөө явахгүй харин ч сөрөг хүчин шиг ажиллаж байна. Яамаар ч юм бэ дээ
ер нь зөвхөн багш нар ч гэлтгүй бүгд л өөрсдийн төлөө бүтэх эс бүтэх нь хамаагүй тэмцэж сурмаар байгаа юм шүү.ялангуяа төрийн захиргааны �##�бан хаагчид бас л ийм ц�##�интай байдаг, боломжтой ажил эрхэлдэг нь авилга авахаас аргагүй байд�##�д байдаг шиг. тэгээд төрийн �##�баны хууль гэдэг юманд хязгаарлуулаад эрх ашгаа ч хамга�##�ж чадахаа больсон гөлөг шиг хүмүүс байх юм даа, манай ээжийн жишгээр
НЯМКАГ ХАНДААЧ
Ямар бодлого яваад бна
Энэ сайдыг хурдан огцоруулья
МАН шидсэн чулуу ХҮН- хүүхэлдэйг онлоо доо хөөрхий!!! МАН Хамгийн дампуурсан хэзүү хэл амтай с�##�бараа ХҮН- сэм шургуулаад бултсан!!!ккк МАН - ийн дампууруулсан Монгол улсын боловсролын с�##�барыг ХҮН нам сэхээж чадахгүй Монгол улсын боловсролын с�##�бар сэхээнд хэвтэж байгаа!!!
Зөвөө, ц�##�инг нь нэм.
Сайд нь нойлд бааж байсиим өө. Одоохон гараад та нарын ц�##�инг шууд 5-н сая бологчий! Ханг�##�ттай биз дээ, айн!
Зөв зөв, тэмцэх хэрэгтэй. Чойжилсүрэн мэтийн сайдууд нь болохоор сайдын хажуугаар олон мянган орон сууц барьж их наядаар ашиг олоод байхад багш нар шударга хөдөлмөрлөөд ганц хоёр саяар цaлингаа нэмүүлж болохгүй байх даа яадгийм.