Г.Дамдинням: Хууль бусаар алт олборлож буй тухай шуугиан дэгдээсэн асуудалд ажлын хэсэг гарч ажиллана

Засгийн газар өнөөдөр /2025.09.24/ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Сүүлийн үед цахим орчинд болон иргэдээс маш их гомдол ирж байна. Төвийн бүсийн болон Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудаар хууль бусаар алт олборлож байгаа асуудал шуугиан дэгдээж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллахаар болж байна.
Манай яамнаас хэрэгжүүлсэн хяналтын хүрээнд гурав аймгийн 89 объектийг шалгалаа. 2014 онд Монгол УИХ-аас баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль буюу барилгад ашигладаг хайрга, дайрга, чулуу зэрэгт өгдөг эрхийг орон нутагт шилжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 64,800 га талбайд 480 гаруй тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд өгсөн байна. Эндээс хамгийн зөрчлүүд гарч ирж байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз олгохдоо салбар яамнаас зөвшөөрөл авдаггүй.
Ингэж олгохдоо алт, зэс, жонш, шохойн чулууны зөвшөөрөл олгож байна. Үүний хажуугаар бичил уурхайн зөвшөөрөл авч, хууль бусаар алт олборлох ажиллагаанууд явагдаж байна.
Тэр битгий хэл холбогдох яамнаас "Цөөрөм үүсгэж, загас үржүүлнэ" гэдэг томьёоллоор зөвшөөрөл авч, голын эрэгт алт ухаж байгаа зөрчил хүртэл илэрсэн. Манай яамнаас зөвшөөөрлийг хаадаг боловч, цагдаагийн байгууллагатай хуйвалдаад нээдэг гэх гомдолыг иргэд ярьж байгаа. ХЗДХ-ийн сайдад миний бие бичиг явуулсан. Тагнуулын Ерөнхий газар, ХЗДХЯ, АҮЭБЯ зэргээс хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгалтыг өргөн хэмжээнд хийж, алт олборлолттой тэмцэх шийдвэрийг гаргалаа" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud