НийгмийннийгэмНийслэл

"Хагас кокc нүүрс тээвэрлэсэн эхний хоёр вагон өчигдөр хилээр орж ирсэн"

Нийслэл Улаанбаатар хотын галлагаа есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилдэг. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын нэгнээс хагас кокжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Хагас кокжсон нүүрс нь сайжруулсан түлшнээс 40-45 хувийн агаарын бохирдол бага бөгөөд 25 хувиар бага  угаарын хий ялгаруулах юм байна. Мөн тоос тоосонцор буюу уушгинд шүүгддэггүй шууд цус руу ордог PM2.5,  PM10 нь тоосонцор 80 хувиар багасна гэлээ.

Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин “Энэ өвөл Улаанбаатар орчмын агаарын бохирдол 45-50 хувиар буурна гэж үзэж байна. Түүнчлэн гэр хорооллын яндангаас гарч байгаа бохирдол 80 орчим хувиар буурах үзүүлэлт гарсан. Энэ үзүүлэлтийг Шинжлэх ухааны академи, химийн хүрээлэнгүүдэд зуны турш судалж гаргасан. Хагас кокжсон нүүрс эхний ээлжийн хоёр вагон хилээр өчигдөр орж ирсэн. Ирэх сараас хэрэглээнд нэвтрүүлнэ. Дараагийн асуудал нь угаарын хий. Гал түлж л байгаа бол угаарын хий ялгарна. Тиймээс бага их гэдэг асуудал яригдана. Иймд иргэд өөрсдөө аюулгүй байдлаа сайн хангах шаардлагатай. Өчигдөр гэхэд л 31 айлын 81 хүн угаартсан байна. Өнгөрсөн зун 110 мянган айлыг ухаалаг угаарын мэдрэгчтэй холбосон. Одоогоор 30 мянган айлыг ухаалаг угаарын хий мэдрэгчтэй холбох ажлыг хийж байгаа” гэлээ.

Мөн угаарын ухаалга мэдрэгчтэй холбогдоогүй үлдсэн 45 мянган айл өрхийг  нийслэлийн төсвийн 6.5 тэрбум төгрөгөөр холбох төсвийг баталсан байна. Ингэснээр 172 мянга орчим айлыг нэгдсэн системээр хянаж, угаарын хий илэрвэл таваас долоон минутын дотор очиж тусламж үзүүлэх боломж бүрдэх ажээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнхөө
Мөнхөө
9 сар 24, 2025 17:26

энэ жил бас хэдэн хүний амь насаар туршилт хийх юм болдоо...пийшэн зуух нь хайлаад бөөн асууд�##� үүсэнэ дээ .

Холбоотой мэдээ

Back to top button