ЭРЭН СУРВАЛЖЛАХ

64 хоногийн дараа Монголд авчирсан Б.Амарсайханаас хар тамхины шинжилгээ авсан ч "илрэхгүй"

Хүүхдийн 100-ийн бүлэг зодооны хэрэгт холбогдогч "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайхан гурав хоногийн өмнө баривчлагдсан ирсэн ч цагдан хоригдоогүй, хар тамхины шинжилгээ өгөөгүй, цагдаад мэдүүлэг ч өгөөгүй байна.

Уг хэрэг гараад хоёр сар өнгөрсөн ч мөрдөн шалгалтын явц дээрээ л буй.

Өнгөрсөн хугацаанд хэрэгт холбогдогч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар цагдан хоригдож долоо хоногийн өмнө Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар суллагдсан. Үүнээс гадна Ц.Санжаачойпэлийн ар гэрээс гаргасан гомдлоор хохирогч гэгдэх С-ийг гадагш эмчилгээнд явуулахгүй байх, хилийн хориг тавиулах хүсэлтийн шүүх хурал ч болж өнгөрсөн. Гэвч шүүхээс гомдлын эсрэг буюу хилийн хориг оногдуулалгүй шийдвэрлэсэн.

Харин Б.Амарсайханы хувьд хэрэг гарсны маргааш |2025.07.20| БНСУ-руу нисэж, эргэж ирж мэдүүлэг өгнө гээд сураггүй болсон. Улмаар интерполын улаан булангаар эрэн сурвалжилсны эцэст Тайланд улсад эмнэлэгт хэвтэж байхад нь тус улсын цагдаа нар олсноор, Монгол руу албадан авч ирэв.

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нараас урьдчилсан байдлаар сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон. Харин "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайханыг Монголд ирмэгц эл шинжилгээг авч, мэдүүлэг авснаар мөрдөн шалгах ажиллагаа дуусах учиртай байв. Гэтэл Б.Амарсайхан одоог хүртэл мэдүүлэг өгөөгүй, цагдан хоригдоогүй, хар тамхины шинжилгээгээ ч өгөөгүй, "Говь" ХХК дээрээ ажлаа хийгээд явж буй гэх мэдээлэл бий.

Хар тамхины шинжилгээ өгсөн ч илрэх хугацаа нь хэдийнээ дууссан. Учир нь сэтгэцэд нөлөөт бодис хүний биеэс илрэх хугацаа хамгийн удаандаа 30-45 хоног. Гэтэл Б.Амарсайхан хэрэгт холбогдмогц гадагш хилээр гарч 64 хоногийн дараа буцаан авчирсан байдаг.

Харин цагдан хорионд буй Ц.Санжаачойпэлийн шүүх хурал товлогдсон эсэхийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхээс тодруулахад "Цагдан хорих хугацааг сунгах санал ирээгүй байгаа. Ойрын хугацаанд шүүх хуралдана" гэв.

Угтаа бүлэг зодооны хэрэг үйлдэж, хүний биед хүнд хохирол учруулсан, мөн энэ үедээ хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй тэднийг цагдаагийн байгууллагаас ганц зүйл ангиар яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байдаг. Энэ нь 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" юм.

Хэрэг цааш хэрхэн хөврөх, яаж шийдвэрлэгдэх нь олон нийтийн анхаарлыг татсаар буй. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хар тамхиа цуснаасаа гаргах эмчилгээ хийлгэсэн нь тодорхой

Нэргүй
Нэргүй

Мөнгөтэй хүмүүс хуулиас дээгүүр амьдардаг юм уу?хууль батлах хэрэг байна уу??????

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Ямар хүүхэд гэхлээрээ....ингээд даам ,эргээд ирнээ гээд хил давдаг....ямар нь үг дуугуй баригдаж хоригддог юм болоо....өөрсдөө хилээр гаргаад явуулчихна...тэгээд дараа нь интерполоор хайна ккккк

Зочин
Зочин

Их сайн арга юм. Мэдмээр юм байна. Жишээ нь үлээлгэх гэж байгаа цагдаагаас зугтаагаад маргааш нь сайн дураараа очиж ша-лгуулж баймаар юм байна. Гэмт хэрэг гарахаас давхар сэргийлж байна. Гол нь төр иргэнд энэ эрхийг нь л жигдхэн өгчих хэрэгтэй юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цэрэндунцагийнхан ичиж амьдраасай хилийн хориг тавиулахаар сан�##� гаргасан ч гхшиг. Хүний хүүхэд 20 хэдхэн насандаа нүүр ам нь авөх юмгүй болтлоо яргачин хар тамхичингуудад ярг�##�уулчаад бхад .

иргэн
иргэн

хар тамхи нэлээн хэрэглэчихээд зугтсан нь ойлгомжтой, харах царайны нүдэнд хүйтэн хүн хог, хар тамхины хамаар�##�тай болж дуусах болтугай гэж л ерөөе дөө

Зочин
Зочин

Эцэг эхийн хайрыг дааж амьдрах чадваргүй өөдгүй л хүү байна даа Том кампаний захир�##� хийх хэмжээнд бэлтгэгдээгүй л байна Аав нь анх компанидаа жирийн дамжлага дээр тавьж ажилд болон хамт олны дунд оруулж бага багаар дэвшүүлэх байсан бол ухаан суух байж дээ Кампаний нэр хүнд болон удирдах ажилтан ямар байхыг огт мэддэггүй модон толгойт юм даа

Зочин
Зочин

Байцаахгүй баривчлахгүй юм бол татвар төлөгчдийн мөнгөөр тээвэрлэж авч ирэх хэрэг юу байна? Мөнгө улаан, нүд цагаан гэлэг болж байна. Мөнгөтэй л бол хүн зодож болно, толгой дээр нь х�##�уун кофе асгаж болно, хар тамхи татаж болно гэж ойлгогдохоор байна…

Зочин
Зочин

Тэгээд эдгээр хар тамхичидийн үйлдсэн хэрэг нь ердөөл бусдын амг�##�ан тайван байдлыг �##�дагдуулсан хэрэг юмуу

Зочин
Зочин

Муу банди

Зочин
Зочин

Энэ хэдэн даварсан банди нар хүн зодсон биш хар тамхинаасаа с�##�ж, баахан ухамсар сууж, хүн болох �##�хамаа хийж бгаам бнадаа. Зодуулсан нь бүрэн эдгээсэй.

Gobooзолбоонэргүйнэргүй
Gobooзолбоонэргүйнэргүй

Шууд буудчих зоригтой аавын хүү �##�га уу

Зочин
Зочин

Гол зорилго нь тэр ш дээ. Зорилгоо биелүүлээд ирсэн бна .

Зочин
Зочин

hovdiin hogiin hulgaich

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Зориудын ажиллашаа

Зочин
Зочин

mungutei hukgaich nart huuli shvvh ni ingej l vilchilne shdee heregtenee intirpoloor haij olj avch ircheed gertee ochood amar geed yavuulsan bas shalgahgvi bgaa ni yamar uchirtai yum ingeh baisan yum tatavar tulugch bidnii munguur eren hsij avch ircheed yugaa hiigeed bgaa yum

Зочин
Зочин

Novshnuudiig sain horiod og!!!

Зочин
Зочин

Хуцаж байдагын

Холбоотой мэдээ

Back to top button