Украин дайнд ялж чадна гэж Трамп хэлснийг Кремль үгүйсгэв

Кремль лхагва гарагт /2025.09.24/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украиныг дайнд ялж чадна гэж хэлснийг үгүйсгэжээ. Тухайлбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Москвад өөр хувилбар байхгүй тул цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хажуугаар уулзсаныхаа дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ нийтлэл оруулсан юм. Тэрхүү нийтлэлдээ Трамп Украин бүх газар нутгаа буцааж авах боломжтой, цаашлаад тэлэхийг ч үгүйсгэхгүй хэмээсэн. Мөн ОХУ дайныг хурдан дуусгаж чадаагүй нь Оросын зэвсэгт хүчин харагдаж буйгаасаа сул дорой гэдгийг илчилсэн гэсэн юм.
Песков “RBC” радиод ярилцлага өгөхдөө “Ноёр Трамп юу болж байгааг Зеленскийн өнцгөөс сонссон. Ийм учраас тийм дүгнэлтэд хүрсэн бололтой” гэжээ. Дараа нь тэр хэвлэлийн бага хурал хийхдээ Украин газар нутгаа эргүүлэн авж чадна гэж бодох нь алдаа болно хэмээжээ.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.