ЭДИЙН ЗАСАГ

"Jade Gas" олборлосон байгалийн хийгээ Монголын "Юу би метан" компанид нийлүүлэхээр гэрээллээ

Тавантолгойн нүүрсний давхаргаас метан хий олборлож байгаа “Jade gas Holding” компани “Юу би метан” ХХК-тай гэрээлжээ.

“Юу би метан” бол ОХУ-аас байгалийн хий импортолж, түгээлт хийдэг Монголын хамгийн том ААН юм.

Ингэснээр “Юу би метан” цаашид зөвхөн ОХУ-аас биш, Монголд олборлосон байгалийн хийг түгээх боломжтой болж байна. Байгалийн хийг түлшинд ашигладаг ААН цөөнгүй аж.

Олон улсын хэвлэлд мэдээлснээр, LNG буюу шингэрүүлсэн байгалийн хийнийхээ 20 хувийг “Юу би метан”-д нийлүүлнэ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ өвөл гэр хорооллын тодорхой бүсийг энэхүү LNG бүтээгдэхүүнээр халаана гэдгийг Нийслэлээс мэдэгдэж байсан удаатай.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas holding” компани сарын өмнө хэвтээ цооногоос байгалийн хий олборлож эхэлснээ зарлаж, эхний бүтээгдэхүүнүүдээрээ уурхайн талбайг эрчим хүчээр хангана гэснээр хувьцааны нь ханш өсөж байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button