Гадаад мэдээ
Судалгаа: Нойргүй хонох тусам тархи өөрийгөө “идэж” эхэлдэг

Та хэр их нойргүй хонодог вэ. Ямар үр дагавартай талаар мэдэх үү. Тэгвэл шинжлэх ухаан ингэж хэлж байна.
Судалгаагаар, хангалтгүй унтах үед тархины хамгаалагч эсүүд болох астроцит ба микроглиа эсүүд хэт идэвхжиж, зөвхөн гэмтсэн эдийг биш, эрүүл мэдрэлийн холбооснуудыг задалж эхэлдэг гэсэн үр дүн гарчээ.
Энэ нь шууд утгаараа тархины эсүүд өөрийгөө устгаж байна гэсэн үг юм.
Үр дүнд нь:
- Сэтгэл хөдлөл тогтворгүй болно
- Анхаарал төвлөрөл буурна
- Ой санамж муудна
- Удаан хугацаанд үргэлжилбэл тэнэгрэл, Альцгеймерийн өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ
-Нойр бол тансаглал биш. Тархины чинь амьд үлдэх гарц юм-
Унтахгүй байх тусам тархи өөрийгөө устгадаг. Харин нойр нь: хорт бодисыг цэвэрлэж мэдрэлийн холбооснуудыг бэхжүүлж сэтгэлийг тогтворжуулж өгдөг амьд нөхөн сэргээх процесс юм.
Эх сурвалж: Pubmed / The Learning Loop
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нойроо хасах маш муу. Ялангуяа з�##�уу насанд ингэх нь өөрийгөө хорлодог.