Тогтмол өдөр унтах нь тархийг 6.5 жил хүртэл залуу байлгадаг

Нас ахиа тусам хүний тархи жижгэрдэг. Тэгвэл энэ жил явуулсан шинэ судалгаагаар өдөр бага цагаар тогтмол унтах нь энэ жижгэрэх үйл явцыг 2-оос 6.5 жил хүртэл удаашруулдаг байж магадгүйг харуулжээ.
“Sleep Health” сэтгүүлд өнгөрсөн зургаадугаар сард нийтлэгдсэн судалгаанаас харвал тогтмол өдөр унтах болох тархины эрүүл мэнд эерэг холбоотой аж. Эрдэмтэд Их Британид амьдардаг 40-өөс 69 насны 378,932 хүний эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
35 наснаас эхлэн тархи жил бүр 0.2 хувиар ширгэж эхэлдэг аж. Энэ хэмжээ нь 60 нас хүрэхэд 0.5 хувь болдог гэдгийг судлаач нар онцолжээ. Тархины хэмжээ жижгэрэх хурд нь Альцхеймерийн өвчинтэй холбоотой гэдгийг тогтоосон бөгөөд тархины эзлэхүүн нь нойргүйдэх өвчинтэй мөн холбоотой байдаг юм.

Ийм учраас эрдэмтэд тогтмол өдөр унтах нь тархины эзлэхүүнд ямар нөлөөтэй байдгийг судалжээ. Тэд судалгаанд оролцсон хүмүүсийн генетикийн мэдээллийг “UK Biobank”-аас авч хэн нь өдөр унтах зуршилтайг илрүүлсэн байна.
Ингэхдээ өдөр унтах зуршилтай холбоо бүхий 92 генийн төрөлтэй хүмүүсийг хайжээ.Мөн оролцогчид ой санамж, хариу үйлдэл үзүүлэх хугацаа гэх мэт зүйлсийг нь шалгах тест өгсөн юм.
Эрдэмтэд өдөр унтах зуршилтай холбоо бүхий гентэй хүмүүс тархины эзлэхүүн нь бусадтай харьцуулахад илүү байх хандлагатайг илрүүлжээ. Судалгааг ахалж бичсэн Уругвай дахь Бүгд Найрамдах улсын их сургуулийн сэтгэл судлаач Валентина Паз “Өдрийн цагаар нойрсох нь их бол тархины эзлэхүүн 15.8 см3 нэмэгддэгийг харуулсан” гэж хэлсэн байна.
Гэхдээ энэ талаар илүү нарийн судалгаа хийж өдөр унтах үнэхээр тархины эзлэхүүнийг ширгэхээс сэргийлдэг эсэхийг илрүүлэх хэрэгтэй гэж эрдэмтэд нэмж хэлжээ. Учир нь тус судалгаа яг өдөр унтдаг зуршилтай хүмүүс бус тийш зуршилд хүргэж болох гентэй хүмүүсийг л судалсан билээ.
Эх сурвалж: Medical News Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өдөр тогтмол унтах нь гэж ярьдаг юм. Тогтмол өдөр унтах нь гэдэг нь долоо хоногийн гурав дахь өдөр тогтмол унтах нь гэх мэтчилэн ярьдаг юм.