ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Их Британийн эрдэмтэд тархийг 11 жил хөгшрүүлдэг ундааг нэрлэв

Ойрын 30 жилийн хугацаанд хүмүүс сэтгэцийн өвчнөөр өвчлөх тохиолдлын тоо огцом өснө гэж эрдэмтэд тооцоолж байгаа юм. Харин үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бидний хийж чадах зүйл их байгааг ч эрдэмтэд сануулав. Мэдрэлийн эсүүд хоорондоо харилцах чадвараа алдснаас болж оюун ухаан муудаж, уураг тархинд хөгшрөлт явагддаг. Үүнтэй уялдаад зарим нэг төрлийн хүнс тэжээл, ундаа нь мэдрэлийн эсийн үхжэлтийг хурдасгадаг гэсэн нотолгоо улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Бостоны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн эрдэмтэд элсэн чихэр ихтэй ундаа тархинд маш их хор хөнөөл учруулдаг болохыг тогтоожээ. Хэрэв та эдгээр ундааг өдөрт хоёроос илүү удаа хэрэглэдэг бол таны тархи даруй 11 насаар хөгширдөг гэжээ. Энэ талаар Британийн “Дэйли Экспресс” /Daily Express/ сонины нийтлэлд дурьджээ.

Хольцгүй цэвэр элсэн чихэр нь таргалалт болон зүрх судасны өвчний уурхай гэсэн “муу нэр”-тай байдаг. Учир нь элсэн чихрийн хэт их хэрэглээ нь цусны даралтыг нэмэгдүүлж, архаг үрэвслийг өдөөдөг өвчний хоёр дохио болж өгдөг аж.

Мэдрэлийн эрүүл мэндийн судалгаагаар элсэн чихэр нь тархины үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг болохыг батлав. Элсэн чихэр нь тодорхой хэмжээний илчлэг агуулсан нүүрс ус агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Энэ төрлийн хоолны алдартай жишээ бол өлсгөлөнг хурдан арилгахад туслах калорийн урсгалыг хангадаг элсэн чихэр ихтэй ундаа юм. Гэхдээ энэ нь тархинд муугаар нөлөөлж, улмаар урд тархины бор өнгийн гадарга агшихад хүргэдэг аж.

Мөн чихэрлэг ундаа нь тархины хөгшрөлтийг хурдасгадаг гэсэн нотолгоо байдаг. Зарим судалгаагаар чихэрлэг ундаа нь тархины хэмжээг багасгаж, санах ойн үйл ажиллагааг бууруулдаг болохыг тогтоожээ.

Бостоны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн судалгаагаар эрдэмтэд үе үе танин мэдэхүйн болон санах ойн гүйцэтгэлийн шинжилгээнд хамрагдсан 4200 хүнд судалгаа хийжээ.

Хүн өдөрт нэг юм уу хоёр аяга чихэртэй ундаа ууснаар тархи нь 1,6 насаар хөгширдөг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Хэрэв бид хөгшрөлтийн үйл явцыг санах ойн үйл ажиллагааны хувьд үнэлвэл үр дүн нь бүр ч аймшигтай гарах юм байна.

Харин хүн өдөрт хоёр аягаас илүү чихэрлэг ундаа уувал тархи нь 11 жилээр хөгширдөг гэжээ. Судлаачид элсэн чихэр нэмсэн ундаа тогтмол хэрэглэдэг судалгаанд оролцогчдын ой санамжийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурч, тархины хэмжээ багасч байгааг ажигласан байна.

Бостоны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн мэдрэлийн тэнхимийн профессор Судха хэлэхдээ, “Эдгээр судалгааны үр дүн тодорхой бус боловч үндэслэлтэй дүгнэлт хийхэд зайлшгүй шаардлагатай өгөгдөл юм. Чихэрлэг ундаанд тийм ч их эерэг зүйл байдаггүй нь тодорхой болж байна” гэлээ.

Тус судалгааг санаачилагч Мэттью Пейсийн хэлснээр “Хүн хоол хүнсэндээ хэр их элсэн чихэр хэрэглэж байгааг хэмжих нь нэлээд төвөгтэй байдаг тул бид элсэн чихэр нэмсэн ундааг голлон судалгаа хийсэн” гэв.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button