Эль Ниньо маш хүчтэй болж байгаа тул Их Британи иргэддээ хүнс нөөцлөхийг зөвлөв
НҮБ мэдэгдэл хийхдээ Номхон далайн Эль Ниньо хэт томорч, дэлхий даяар цаг уурын эрс тэс үзэгдлийг улам хурцатгаж байна гэжээ. Тэгвэл Их Британийн Байгаль орчны сайд Анжела Ийгл иргэддээ цахилгаан эрчим хүч, усны хангамжгүй хэд хоноход бэлтгэж хүнс нөөцлөхийг зөвлөсөн байна. Цаг уурчдын үзэж буйгаар энэ удаагийн Эль Ниньо сүүлийн мянган жилд үзэгдээгүй том цар хүрээтэй болох магадлалтай байгаа юм.
Ийм учир Их Британийн Байгаль орчны сайд Анжела хэлэхдээ “Бид урьд өмнө нь харж байгаагүй том цар хүрээтэй Эль Ниньо болох гэж байна. Үүний улмаас Их Британид илүү хуурай зун болж илүү чийглэг өвөл тохионо. Бас шуургануудын хүч нэмэгдэнэ. Азийн орнуудад Эль Ниньогийн улмаас илүү хүчтэй үер болох тул бид үүнийг нухацтай хүлээн авах нь зөв гэж бодож байна” гэжээ.
Эль Ниньо бол Номхон далай дээрх салхины өөрчлөлтийн улмаас далайн температур нэмэгдэж, улмаар агаар мандлын температур нэмэгдэхэд хүргэдэг цаг уурын мөчлөг юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.