Д.Амарбаясгалангийн ялалт, цаашдын хагарал
Бараг 24 цаг хуралдсаны эцэст МАН-ын Бага хурал даргаа сонголоо, уржигдрын бямба, үндсэндээ өчигдрийн ням гарагт. Үйл явц үүр шөнөөр болсон. Хоёр удаа санал хураасан.
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын талууд хоёр дахь удаа санал хураах журмыг зөвшөөрч, баталсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалсан тооллогын комисс ажилдаа орсон байгаа юм. Тэр журам нь, хэн ч гуравны хоёрын санал авч чадахгүй бол, аль олонх дээр нь ахин санал хураана. Ингээд гуравны хоёрын санал авбал батламжилна гэжээ.
Нэр дэвшигчдийн хэн хэн нь ийм журам баталсныг, Бага хурлаар асуудлаа шийдэх гэж үзэхийг дэмжсэн байж таарна. Харин эхний санал хураалтаар хэн нь ч гуравны хоёрын санал аваагүйгээс гадна, Д.Амарбаясгалан илүүрхчихсэн. Г.Занданшатар шууд жагсаалаас гарсан. Ингээд л маргаан эхэлсэн байдаг.
Гараар, хяналтын тооллого хийж нэг үзсэн. Л.Оюун-Эрдэнийг өргөдлөө өгөөгүй байхад сонгууль явагдсан тул анхнаасаа хүчингүй ч гэж үзсэн. Г.Занданшатар заалыг танхимын гишүүдтэйгээ, дэмжигчидтэйгээ хаяж гарсан.
Даанч баталсан журам бол журам, Д.Амарбаясгалан дээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авсан. Ингээд Л.Оюун-Эрдэнэ бүр тамгаа гардуулчихна лээ.
Одоо МАН-ын дарга Д.Амарбаясгалан гэж зарлахад арай л ахадмаар нэг өдөр өнгөрсөн бол өнөөдрөөс, өнөөдрийн даваа гарагаас асуудал илүү тодорхой болно. Унасан талаас дүрмийн, хуулийн маргаан гаргаж тавих нь дамжиггүй.
Үүнд,
- Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө хэзээ өгч, түүнийг хэзээ хэлэлцүүлсэн байв (Сонгууль болохын өмнө байх ёстой)
- Хоёр дахь санал хураалтын ирцийг шинээр авсан нь хуулийн маргаан дагуулах уу (Г.Занданшатарын хүмүүс хаяж гарсан учраас үлдсэн хүмүүс дээр ирцийг шинээр тоолжээ) зэрэг анхаарал татаж байна.
Д.Амарбаясгалан МАН-ын даргын тамгыг үүр шөнөөр өргөсөн нь үнэн. Одоо Ерөнхий сайд болох гэж үзэх үү, УИХ-ын даргаа хавсран гүйцэтгэх үү гэдэг дараагийн гол өрнөл байна.
МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байхгүй. Хэрэв сонгуулийн дараа олонх болж, ялалт байгуулбал, намын даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж бий. Үүгээр Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ЗГ-аа байгуулаад явсан, намын Бага хурал нь хуралдаж байгаад өөрсдөө унагасан.
Иймд улс төрөө бодвол Д.Амарбаясгалан Засгийн газрыг авна гэж амбицлахгүй, УИХ-ын даргаа үргэлжлүүлэн хашиж мэднэ. Г.Занданшатар ажил албаа өгөх тодорхой дүрэм, зохицуулалт ч энэ нөхцөлд бэрх юм.
Аа, гэхдээ тэд таарч тохирч ажиллах эсэх нь л одоо бүрчиг халуун болно. Бага хурлын хуралдааны үеэр Г.Занданшатар сонгуульд өвдөг шороодсоноо Д.Амарбаясгалангийн буруу гэж бодож явдгаа хэлж, нэлээд унтууцсан талаар мэдээлэгдэж байна.
Д.Амарбаясгалан ч нүүрсний асуудлыг хэлж, "Хэний ашиг сонирхол болохыг эртхэн ойлгосондоо баяртай байна. Сонгуульд ялалт байгуулах бидэнд чухал. Хүн нэг бүрийн төлөө явсан ч араас хутгалдаг нь та нар" гэсэн утгаар Г.Занданшатар, Я.Содбаатар нарыг цохжээ.
Одоо үнэхээр тэдний өмнө 2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын сонгууль байна. Намын дарга угтсан улс төрөөр булайгаа дэлгэлцсэн нь энэ намыг муухай харагдуулсан. Төрд ерөөсөө л хулгай, хууль бус явдал гаарчихсан, түүнийг энэ намынхан хийсэн, мэдсэн ч мэдээгүй юм шиг явсан гэсэн санааг хангалттай ойлгуулчихсан. Тэдгээрийг үзсэн, сонссон хүн ахиж МАН-д итгэхгүй.
Энэ нөхцөлийг одоо эргээд эв нэгдэл дээр босгож ирнэ. Тэр тоглолтыг Д.Амарбаясгалан хэрхэн хийх юм. Эсвэл бүр ЗГ-аа авна гээд шулуудах уу. Г.Занданшатарын талынхан түүнийг УДШ-д бүртгэгдэх эсэх дээр хаалт тавих уу, маргах уу. Их хурал хүртэлх 45 хоногт тэд ойлголцож чадах уу зэрэг асуулт үлдэж байна.
Нэг ёсондоо Д.Амарбаясгалангийн ялалт цаашдын хагарлыг бүр ил цагаан Засгийн газрыг авах тулаан болгон хувиргах уу, эсвэл эв нэгдэлд аваачиж, 2027 он хүртэл нам жим байлгах уу гэдэг л анхаарлын төвд орж үлдлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч дүрэм журамд нийцээгүйгээр яаруулж хур�##�даж байгааг харахад цаана нь эрх ашиг явж байгаа нь тодорхой
Нүүрсчин А өөрөө
Манай улсын улс төр иймэрхүү дүр зурагтай байхад хөгжлийн тухай ярих ч хэрэггүй. Энэ бол хоосон уриа
Улс төрчдийн үг хэллэгээс илт хувийн дайсагн�##� анзаарагдаж байна. Төрийн ажил хаягдсан
Amarbayasgalan manai ulsiin irgediin itgeliig sergeej chadahgui. Ene nam hezee ch shinechlegdehgui yum bn
Zandanshatar ch Amarbayasgalan ch neg jisliltei. Ard irgediig bodohgui, bugd uuriin toloo temtsel hiij bna
Занданшатарын буруу байхгүй, мөрөөрөө ажлаа хийж явсан
Улс төрчдийн энэ хэрүүл нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд шууд нөлөөлнө. Ард түмний дургүйцэл лав нэмэгдлээ
D.Amarbayasgalan ugaasaa dandaa suudal hardag hun. Zandanshatar bas uuruu buruugui bish, bugd shunaltaigaa ilchilsen
Манай намын даргын сонголт нь ийм шөнөөр, ийм маргаантай болж байгаа нь ичмээр. Итгэл �##�дууллаа
Heden udur huraldaad neg darga songoj chadahgui heden avgai nar shig howj suuna. Ard tumniig doromjilson toglolt
Yasan ch ih suudal shunaj, hoid urgaa hurtel hudaldaj avah gej bn. Iim humuust itgej boloh uu
Суудлын төлөөх тэмцэл нам дотор нийгмийн хуваагд�##� үүсгэж байна. Энэ нь ардчил�##� биш, эргэлзээ төрүүлж буй дүр зураг
Намын дотоод маргааныг ил гаргаж, олон нийтэд хэрүүл болж байгаа нь улс төрийн соёлын ун�##�т
Хэнд ч итгэх аргагүй боллоо. Өчигдөр хүртэл хамтдаа явсан хүмүүс өнөөдөр нэгнээ хутг�##�ж байна
Нүүрчдийн нам болжээ танай нам. Үйлийн үр ха�##�га андуурахгүй орж ирнэ дээ. Монголын эд баялгийг цөлмөсөн та нарын үйлийн үрээ эдлэх цаг чинь айсуй байгаа. Монголын төлөө цохилох зүрх сэтгэлгүй хүмүүсийн цуглуулга
Улс төрчид өөрсдийгөө хуваагаад суудлын төлөө үхэн хатан үзэлцдэг болжээ. Иргэдэд өгөх бодлого, амл�##�т нь �##�га
Төрийн өндөр �##�бан туша�##�тнуудын хуваагд�##� энэ хэвээр үргэлжилбэл 2028 онд МАН маш том ялагд�##� хүлээнэ
Хохь нь болно
МАН ялагдана.АН.ялах уу???
Ene bugdiig hardaad ard tumen MAN-d dahin sanal uguhuu bolino. Hezee ch huuchin shigee 65 suudal avahgui
Amarbayasgalan darga bolood yu oorchlogdoh yum. Turiin hulgai l uurchlogdohgui, zaluus ch itgehgui
Улс төрчид зөвхөн өөрсдийгөө хамга�##�ахаа бодож байна. Үндсэндээ ард түмний эрх ашиг хаягдсан
МУ-ын "Үндсэн хууль"-иар ард түмний мэдэлд байх баялгийг "хулгайлж" байгаа нөхрөөр МАН удирдуулна гэдэг нь НАМ буюу Нийлж Авилгажсан Мафи-гэдгээ тодоор бат�##�сан нотолгоо болж дээ!!!
Улс төрчдийн энэ бүх тоглолт нь намын ирээдүйг сулруулж, ардчиллын нэр хүндийг унагаж байна
Ene bugd huuliin asuudal bolj urgeljleh n todorhoi. Zuvshuurulgui, yanz buriin juramaar songoson darga hugatsaandaa togtoj chadahgui
Ард түмэн намын дарга нь хэн болох дээр биш, ямар бодлого хэрэгжүүлэх нь дээр анхаармаар. Энэ маргаан дандаа хувийн амбиц
Улс төрийн соёл огтхон ч �##�га. Хэрүүл хийж сууснаас илүү бодит ажилд анхаарв�##� яасан юм бэ
Yaj ch bodson ene buhnii tsaana L.Oyun-Erdeniin alban tushaaliin toloo yavj bgaa gej haragdaj bna
Яг
Amarbayasgalan darga bolj uls tur shudraga boloh bish. Harin ch nuutsaar nuursnii asuudalaa darna
Amarbaysgalan shig humuus darga bolood ch ur dun uguhgui. Ajil uurchluh bish, suudal tosolj bn
Ene humuusiig harahaar uneheer gutamshig. Ard tumen burhan bish, bugdiig harj bgaa
Улс төрд ёс суртахуун үгүй болсоны тод жишээ. Үүр шөнөөр хур�##�даж, д�##�дуур тохиролцож байна
Amarbayasgalan er n neg ih uls turd hunii tuluu yavsan tuuhgui. Sain darga bolno gej bodohgui
Женко ялав.
Гоё. Ийнхүү цэвэршүүлэх ёстой. Одоо зоригтой шийдэмгий �##�хмуудыг ар араасаа хурдан хийж ардын итгэл гол биш шүү дээ. Эх орон газар шороогоо хамга�##�. Ард аяндаа л итгэнэ
Amarbayasgalan bol zugeer l nuursnii hergeer shanaj bsan hun. Odoo darga bolood yamar shudarga ajillahiig ni harna daa
Б а а с
Zandanshatar uuriiguu hicheej chadsangui. Namdaa, ard tumend ch uram uguugui
Хэрүүл хийдэг улс төрийн хүчин ард түмний итгэлийг сэргээж чадахгүй. Энэ нь МАН-ын хамгийн том �##�даа
Хэрүүлтэй, т�##�ц�##�тай нам ирээдүйд тогтвортой ажиллаж чадахгүй. Энэ намын ирээдүй бүрхэг
Zandanshatar odoo tetgevertee garah heregtei. Huuchin arga barilaar yavah hugatsaa ungursun
Нас болоогүй, хий нь гарч, баар зочид бууд�##� хэсэхгүй, ятг�##�гад автахгүй, олон с�##�барт ажилласан, хийж бүтээдэг хамгийн үр бүтээлтэй нас даа. А хурлын даргаа олигтой хийгээгүй шүү
Улс төрийн дотоод тэмцэл хэтэрвэл төрийн тогтолцоог бүхэлд нь ганхуулах аюултай. Ойлгохгүй байх шиг байна
Ene 2 hunii temtsel yagad ard tumnii tatvar, aj turshlaga, huraldaanii tsagaar toglono gej. Ulsaa bodohgui
Бага хурлын үйл ажиллагаа нь ил тод биш, журмын хувьд ч эргэлзээтэй. Энэ бол эрх мэдлийн төлөөх зодоон
Amarbayasgalan suudal avaad yah yum. Unendee ter hund ard tumnii toloo setgel baihgui
ХУЛГАЙЧУУД ХОЁУЛАА АДИЛХАН. МАН ЫГ ДАРУЙХАН ТАРААХ НЬ ЗӨВ.
хятдын төлөөний хүн намын дарга боллоо
Одоо ёрөнхий сайдын асууд�##� гарч бас дахин �##�аан болно доо
Анхнаасаа л Амарбаясг�##�ан хулгайч соши�##�аар өдөр бүр гүтгэлэг, зан�##�хийлэл, хар пиар байнга явуулсаар байгаад итгэмтгий ард иргэдийн ханд�##�т их авсан. Сан�##� хура�##�т угаасаа худ�##� бодсон юм байна шүү дээ. Маргааш үргэлжлүүлье гэж гишүүдийн т�##�ыг нь тараачихаад ар хударгаар нь тамгаа хүлээлцсэн байдаг. Бидэн их дутагд�##� байна. Хулгайч луйварчид өөрсдийн буруу бүхнийг үгүйсгэж ямар нэгэн з�##�ьт аргаар үхэн хатан тэмцээд байхад итгэж л байдаг.
Намын гишүүд ээ ИХ -ын гишүүн болгож чаддаг л юм байна.126 болгох сан�##�ыг харин бусад нам оруулсан
Ха ха адгийн хорчин новш бус уу.
Аль �##�иныг нь харахад бүгд л хувийн эрх ашиг, амбицаа л дээгүүрт тавьж үзэлцлээ. Эх орон, ард түмнээ боддог нэг ч хүн, нэг ч нам �##�га дөө.
АН хагар�##�даж зодолдож болдог МАН болдоггүй юм уу хаашаа юм.Иймэрхүү байд�##�д дас�##� болсоон. Илүү хошуу дүрэх хэрэг байхгүй дээ
Жаахан эрэгцүүлж ажиглав�##�, энэ намын сонгууль их хямр�##�ыг эхлүүлчих шиг боллоо.Нөгөөтэйгүүр намын олон түмэн төдийгүй нийт ард түмний итгэл, үнэмшил, санаа зоригтой энэ намын бодлого огт нийцэхээ болиод удаж байна шүү дээ. Мөнгөтэй баячуудын эрх ашгийг хамга�##�даг, ард түмнээ мартсан, бүр гаргуунд хаясан шүү дээ. АН бас яг адилхан илүү дор ч байх. Тэгэхээр бид яах ёстой вэ.