Мадагаскарт 22 хүн амь үрэгдсэн жагсаалын дараа засгийн газар нь тарлаа

Мадагаскар улсын залуус ус, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаал удирдан явуулжээ. Тус улсын Ерөнхийлөгч Эндри Ражоелина даваа гарагт /2025.09.29/ мэдэгдэл хийхдээ засгийн газраа тарааж буйгаа мэдэгдсэн юм. НҮБ-ын тоо баримтаар бол жагсаалын улмаас 22 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртсэн байна.
Кени болон Непал дахь Z үеийн жагсаал хэмээх хөдөлгөөнөөс сэдэвлэн Мадагаскарын залуус тэрхүү жагсаалын гурван хоногийн турш явуулжээ. Тус улсад сүүлийн хэдэн жил үзэгдээгүй өргөн цар хүрээтэй болсон тэрхүү жагсаал нь Ерөнхийлөгч Ражоелинагийн хувьд 2023 онд дахин сонгогдсоноос нь хойш тулгарсан хамгийн ноцтой сорилт болов.
Төрийн өмчит “TVM” телевизээр Ражоелина үг хэлэхдээ “Засгийн газрын гишүүд хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлээгүй бол тэрнийг нь бид хүлээн зөвшөөрч, уучлал гуйж байна” гэжээ. Тэрбээр залуустай яриа хэлэлцээ хийх орон зай бий болгохыг хүсэж буйгаа илэрхийлж, үймэний улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авахаа амласан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.