"Хуульчид танихгүй" МАН-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон МАН-ын Бага хуралдааны үеэр гарч ирсэн МАН-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр гэгч хуульчдын анхаарлыг татаад байна.
Учир нь тэрбээр өнгөрсөн жилүүдэд “Хуульч Г.Төгөлдөр” гэх цахим хуудаснаас сенсацтай гэх сэдэв бүр дээр мэргэжлийнхний үгээр үг хийнэ бичлэг хийж ирсэн рийлчин бөгөөд хуулийн хүрээнийхэн ч түүнийг танихгүй, мэдэхгүйгээ гайхав.
Өөрөөр хэлбэл, Фейсбүүкийн рийлчин, хуульчид танихгүй хуульч эрх баригч намын Хууль, эрхзүйн хэлтсийг ахалж байгааг зарим хуульчид гайхаж, зарим нь шүүмжлэв.
Иймд Г.Төгөлдөрийн талаарх мэдээллийг хайж үзэхэд, Тэрбээр Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй. “Хуульч сэтгэлгээний академи” гэх ТББ байгуулж, иргэдэд хуулийн мэдлэг олгох 200 мянган төгрөгийн төлбөртэй сургалт явуулдаг. Үүнээс өөрөөр МАН-ын Бага хурлаар хэвлэлд өгсөн ярианаас нь өөр түүний талаарх илэрц алга.
Мөн хуулийн хүрээнийхэн түүнийг хуулиар ажилладаггүй. Шүүх дээр таарч байгаагүйг онцлон Монголын өмгөөлөгчдийн холбооноос хэрхэн өмгөөлөгчийн бүртгэлтэй болсныг нь лавлаж, хариулт нэхэж эхэлжээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.