
Улаанбаатар хотод мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж, нийслэлийн гэр хорооллын иргэд түлж байсан билээ.
Тэгвэл маргаашаас /2025.10.01/ нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлнэ.
Дээрх түлш нь сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулахаас гадна шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна хэмээн мэдэгдэж байгаа юм.
Түүнчлэн уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасч яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолоод байна. Өнөөдрийн байдлаар уг түлшийг борлуулах 382 цэг ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлахаар болжээ. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй борлуулагдана.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.