УЛС ТӨР

Аавынхаа араас улс төрд орж ирэхээр горилогч ХӨВГҮҮД

Энгийн нэгний хүү улс төрд орж, төр барилцахад хаалттай ардчиллын цаг үед бид амьдарч байна. Үүний үр дүнд хэн нэгний цүнхийг барьж, пялдагадаж, “кран”-дуулж байгаад улс төрд шургалж, бугшсан идээ бээр өдгөө томорсон. Тиймээс МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилыг нь нураахын тулд улс төрд шинэ цус сэлбэх шаардлага манайд бий.

Гэвч “Хүссэн хүсээгүй улс төр өөрөө үед дамжсан элитүүдийн тоглоом” гэх. Нээрээ л улс төр өвлөгддөг болсоор удаж байна. Ирэх сонгуулиар ч хэд хэдэн хөвгүүд, охид аавынхаа залгамжлагч болж улс төрд орохоор зэхэцгээж байгаа.

Тэглээ гээд эцэг эхийнх нь гай, гавьяа хоёрыг хүүхдүүдэд нь үүрүүлэх эрх бидэнд байхгүй. Харин сонгогчдын мэдэх хэрэг. Ямартай ч бид аавынхаа улс төрийн үйл замналаар явж, төр түшилцэхээр горилогч хөвгүүдийн тухай мэдээллийг энэ удаад хүргэж байна.

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр:

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд “сайн”, “саар”-ын аль алинаар хэлэгдэж яваа улс төрч. Өөрийнх нь залгамж халааг болсон хүү нь аль хэдийн улс төрд ороод ирчихсэн. Түүний хүү Э.Одбаяр “Зон олны нам”-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтай. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зарлагдахад “Зон олны нам” өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авч байв. Сонгууль болсон бол аавынхаа намтай “өрсөлдөхөд” тэр бэлэн байлаа. Одоо бол 2020 оны сонгуульд аавтайгаа өрсөлдөхөд бэлэн л юм байх.

Харин Э.Одбаярын хувьд, БНХАУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Түүний тэргүүлдэг “Монгол туургатны төв” нь соёлын өвийг хамгаалах акцыг удаа дараа өрнүүлж байсан. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгахыг эсэргүүцэж тэмцсэн иргэдийн цаана түүнийг байсан гэж хэвлэлүүд бичиж байна. Юм юманд оролдлоготой, оролцоотой хүн гэдгээ батлах гэж л явна.

Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ:

Монгол Улсын төрийн тэргүүнээр найман жил заларсан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ 2020 УИХ-ын сонгуулийн сунгаанд бэлтгэж байгаа гэх. Тэрээр АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүний албыг хашдаг. Ер нь л улс төрийн тогоонд хэдийн ороод ирчихсэн нэгэн. Аавынхаа замналаар замнаж УИХ-д орохын тулд аавынхаа төрсөн нутаг болох Ховд аймаг, эсвэл Баянзүрх дүүргийн аль нэгнээс нэр дэвших сонирхолтой байгаа аж.

Э.Эрдэнийн хувьд, АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн. Үндсэн мэргэжил “молекул-биологич”. Дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг сэргээх эм гаргаж авах төсөлд оролцож, цөөнгүй жил лабораторид ажилласан Э.Эрдэнэ Монголд ирж, Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байж. Түүнчлэн Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож есөн сар алба хаасан гээд залуу хүү гэхэд намтар зузаантай юм.

Сү.Батболдын хүү Б.Баттүшиг

Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг 2020 оны сонгуулиар Дундговь аймгаас улс төрд хүч үзэхээр зэхэж буй. Чикагогийн их сургууль, Харвардын бизнесийн сургуулийг төгсгөж Морган Стэнли, Голдман Сакст ажиллаж туршлага хуримтлуулсан энэ залуу Монголдоо “нутагшаад” багагүй хугацаа өнгөрчээ. Одоо улс төрд орохоор ханцуй шамлах нь.

Emart их дэлгүүр, Скайтел Группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч гээд ороогүй салбар, хийгээгүй ажил цөөн. Намтар түүхийг нь сөхөхөд оролдлоготой гэгдэхээр нэгэн.

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг

УИХ-ын гишүүн асан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч оны таван сард гарсан. Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байв. Өдгөө түүний үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр зоримог шийдэж, ирэх сонгуулийн сунгаанд Өвөрхангай аймгаас дэвших нь.

Өнгөрөгч намраас Өвөрхангай аймгийн сумдуудад ажиллаж тойргоо тойглож эхэлсэн байдаг. Дэлгэж яриад байх улс төрийн урт карьергүй ч, 2020 оны сонгуулиар эхлүүлэхийг зорьж буй нь илт.

Л.Одончимэд агсны хүү О.Одбаяр

Л.Одончимэд агсны хүү О.Одбаяр сонгуульд зэхэж, оны өмнөхөн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын ажлаа өгчихсөн. Түүнийг аавынхаа нутаг Дорноговьт нэр дэвших магадлалтай гэх таамаг бий. О.Одбаяр 1988 онд ОХУ, АНУ -д боловсрол эзэмшсэнээс гадна Отгонтэнгэр их сургуулийг дүүргэсэн, багш, Олон улсын эдийн засагч болон Эрхзүйч мэргэжилтэй.

Тэрээр “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Н.Батбаярын охин Б.Жаргалан Архангай аймгаас

Аавынхаа араас улс төрд хөл тавихаар зэхэж буй хөвгүүд дунд нэгэн эмэгтэй байгаа. Олноо фортуна нэрээр танигдсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын том охин Б.Жаргалан аль хэдэн жилийн өмнөөс улс төрд орох гэж хөөцөлдөж яваа нэгэн. Аав нь гишүүн байхаасаа л улс төрд оруулах гэж дагуулж гүйсэн гэгддэг. Тэрээр АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний статустай. Товчхондоо бол АН-ын угшилтай. Өдгөө Архангай аймгаас УИХ-ын сонгуульд дэвшихээр санаархаж бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээлэл бий.

Эл эмэгтэй “Занаду” арт галерейгийн захирал, АН-ын Боловсрол, Шинжлэх ухааны бодлогын салбар зөвлөлийн анхдугаар хурал болоход Бодлогын салбар зөвлөлийн даргаар сонгогдсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нанги
Нанги
2020-01-16 09:25

Хуулийхан. Сайханбилэгий. Гадаадруу гарагсаан

Зочин
Зочин
2020-01-16 09:26

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо гэж байхгүй л дээ,мэдээллээ нягт�##�ж баймаар

Зочин
Зочин
2020-01-16 09:26

Алтан ургийнхан, жонон, хунтайж, гэг нараа сонгоод байж дээ м�##�нуудаа

Zojin
Zojin
2020-01-16 10:43

Z##l z##l ed nar yu hiidgiin mongold eersdiigeel beetciilgene shu de gainuud

ЗОЧИН
ЗОЧИН
2020-01-16 10:54

ЯГ ГАРЧ ХАРАГДАААААЧ..!!! ОГТ ХЭРЭГГҮЙ УДАМ ДАМЖСАН ХУЛГАЙЧУУДШҮҮ

Зочин
Зочин
2020-01-16 12:28

Etseg, ehinh ni gai gaviya 2 ig ur huuaheded ni haldaaj bolohgui gej Eguur zuv l yum bichij!!

Зочин
Зочин
2020-01-16 12:35

Эх эцэгийнхээ хийгээгүй дутууг нь гүйцээнэ гэж үр хүүхдүүд нь боддог санадаг ёсон уг нь монголд бдаг. Харин улс төрд энэ зарчим бх нь зөв үү

зочинзочин
зочинзочин
2020-01-16 12:48

Эх нь хээр �##�аг бол хүү нь шийр �##�аг гэж ийм хүмүүсийн хүүхдүүд ямар байх нь ойлгомжтой.Муу идүүрүүд.

ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР ЭЛБЭГЭЭ
ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР ЭЛБЭГЭЭ
2020-01-16 12:53

мөнгө сайн нэхээд авцгаа.. дараа нь с�##�аавч өг...АН гэж сөнөсөн сүгнүүдийн цуглардаг нүх юм уу хаашаа юм

Зочин
Зочин
2020-01-16 13:09

odonchimed gj neg hend ch hereggui yum bsn. odoi ene sarlagan ust yu giiguulwh ve dee

зочин.
зочин.
2020-01-17 22:14
Reply to  Зочин

Харин Л.Одончимэг бол өөр гэгээлэг бодолтой,,соён гэгээрүүлэгч,эмч,зохиолч,Ноён хутагтыг судлаач хүн байсан юм шүү.

Зочин
Зочин
2020-01-16 13:15

Улс төрч болох биш идэж уусан аав нарыгаа л хамга�##�ах ганц арга нь улс төр шүү дээ

ЧД-ЫН ИРГЭН
ЧД-ЫН ИРГЭН
2020-01-16 13:17

Аан мэдэхгүй.

ЧД-ЫН ИРГЭН
ЧД-ЫН ИРГЭН
2020-01-16 13:17

Бүтэхгүй дээж.

Зочин
Зочин
2020-01-16 13:27

Магтан матна гэдэг шиг матаж байгаа юм шиг сурт�##�чилгаа болсон бна. Гэхдээ сонгогдохгүй дээ

Зочин
Зочин
2020-01-16 13:29

Аав ээж нь ард түмний мөнгийг дээрэмдэж, үр хүүхдээ гишүүн болгох гэж хулгайлсан болж таарлаа.

Зочин
Зочин
2020-01-16 14:10

Б.Ренчин "шударгуу бусаас шударгуу үл үүсмой" гэж хэлсэн байдаг. Хулгайч авилгачдын хүүхдүүд хулгайч авилгачид л болно. Өөр гарц байхгүй.

нэр
нэр
2020-01-16 14:19

хятадруу дагаар оруулах бодлогын дараагын үе шатыг биелүүлэгчид..

Зочин
Зочин
2020-01-16 15:01

ХУЛГАЙЧИДЫН ХАНХҮҮ & ГҮНЖ НАРТ, ТА НАРТ ӨМХИЙ ДУНД ХУРУУГАА ӨГИЙ САНАЛЫХАА ОРОНД

Зочин
Зочин
2020-01-16 15:01

Ганхөлөг гайгүй байж магадгүй. Бусад нь хэрэг �##�га.

Zochin
Zochin
2020-01-16 15:57

Udam damjisan hulgaichuud.

irgen
irgen
2020-01-16 20:23

utsan huuheldeinuudiig heniig ch songood hereggui demii

irgen
irgen
2020-01-16 20:24

owgoo solidoggui in bol ed nar yamar nuureeree dewshih geed bgan bol songuuliar nuuriig ulailgya da

Зочин
Зочин
2020-01-16 20:38

Болио муу хулгайчууд

Баяр
Баяр
2020-01-16 20:57

Өр-Өглөг болгодог б�##�айгын охин б�##�ай л байж таараа.

Зочин
Зочин
2020-01-16 22:18

Ганхөлөг итгэл �##�дахгүй байхаа. Аав мундаг хүн байсан. Харамс�##�тай...

Зочин
Зочин
2020-01-16 22:33

Батхүүгийн Ганхөлөгтэй нэг ангид сурч байлаа. Толгой муутай, зиндаархсан л хүү байсан. Улсын, иргэдийн төлөө ажиллана гэж юу л бол?!

иргэн
иргэн
2020-01-16 23:00

хулгайч нарын үргэлжлэл

зочин.
зочин.
2020-01-17 22:26
Reply to  иргэн

Одончимэд л гайгүй гишүүн байсан юм шүү.

ИРГЭН
ИРГЭН
2020-01-16 23:41

ЕРДӨӨ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ АРД ТҮМЭЭН.ЭД БОЛ ЯГ АДИЛХАН ХУВАЛЗНУУД.УГСАА ЗАЛГАМЖИЛДАГ ХААН ШИРЭЭТЭЙ УЛС БИШ ХУЦЛАА Л БАЙНАШДЭ

Зочин
Зочин
2020-01-17 00:34

Та нар аав ээжийхээ луйвардсан мөнгөөр зугаацаад явцгаа улс төр та нарын хиидэг ажил биш зүгээр байгаад өгөөрэй үе дамжисан луйварчид

Зочин
Зочин
2020-01-17 01:00
Reply to  Зочин

Эд нараас хэн нь ч хэрэггүй шүү ард түмэн минь ээдээ буруу сонголт хийж өөрсдийгөө б�##�лав даа

Зочин
Зочин
2020-01-17 00:59

Эд нарыг сонгож болохгүй шүү ард түмээн ээдээ буруу сонголт хийж өөрсдийгөө б�##�луулахгүй шүү хашраа биз

Иргэн
Иргэн
2020-01-17 02:33

ТЭДНИЙ ҮР УДАМ МЯНГАН ҮЕЭРЭЭ Ч МОНГОЛД ОГТ ХЭРЭГГҮЙ.
Урд зүгийнх бол та нар тийшээ явж өрсөлд

Зочин
Зочин
2020-01-17 04:22

Хамгийн хөгшин нь Одбаяр бараг тэтгэвэрт ээ гарчихсан юм биш үү

Baagii
Baagii
2020-01-17 06:51

Bitgii davartsgaa dund huruu mai

Жирийн иргэн
Жирийн иргэн
2020-01-17 12:15

Улс төрд орох гэж байгаа бол ядаж иргэний нийгэмтэй ойр ажиллаж иргэдэд тулгардаг ас-длуудыг мэдэх хэ-тэй. Зөвхөн хөдөөний асууд�##� биш!

Зочин
Зочин
2020-01-17 15:50

gai lainuud. tord ch alba hashihgui bailgah herehtei

зочин
зочин
2020-01-17 23:19

монгол улсыг гахайны идүүр гэж бодоод үр хүүхэддээ идүүрээ өвлүүлэх гээд байгаа юм байна бид үе дажсан хүүхдийг нь хооллох хэрэгтэй гэж до

БОЛЬЖ ҮЗ
БОЛЬЖ ҮЗ
2020-01-18 09:37

ХУЛГАЙЧИЙН ЭРХ ХҮҮХДҮҮД ХУЛГАЙЧ БҮР ДЭЭРЭМЧИД БАЙЖ ТААРНА, БҮҮ ГОРИДЦОГОО

Зочин
Зочин
2020-01-18 13:52

Аав нар нь авилг�##�чид байсан болохоор хүүхдүүд нь мөн адил харх шиг улс төрд з�##�гамжлан орж ирэх нь дээ.

зОЧИН
зОЧИН
2020-01-19 18:54

Ээ бүү үзэгд, Та нар дутаж гэнэ

Зочин
Зочин
2020-01-20 20:32

Иймэрхүү үр хүүхдээрээ нүүрээ хувиргаж гарч ирж байгаа хулгайч луйварчдын удам угсаагаар нь мэдээллэж ухаж төнхөөрэй. Мэдээлэл өгсөнд баярла

Зочин
Зочин
2020-01-20 21:35

Эзэд ноёдын хулгай луйврын үр сад ирлээ сонгоол бхуу яахуу

сүхээ
сүхээ
2020-01-21 08:53

Хулгайч нарын хүүхдүүд дахин хулгай хийх санаатай юм байх даа. Яг гарч харагдаач

сүхээ
сүхээ
2020-01-21 08:54

эрхийн тэнэг гарууд нам унгаанаа

зочин
зочин
2020-01-21 11:33

�##�ан тэмбүүнүүд

Баагий.
Баагий.
2020-01-21 13:06

Эцгийнхээ хийж байсан б�##�ай үйлдлүүдийг илчилж засаж з�##�руулна гэж амлаж байж л гарч магад.Үгүй ч байж магад.

Зочин
Зочин
2020-01-21 13:19

Эд нараас өмнөх ......хүрэлсүх 14 тэрбум төг хэрэгт холбогдогч хүүхний донтой ....баттулга мөн адил эднүүсийг шүүгээгүй байж үрсд нь.......

Гансүх
Гансүх
2020-01-21 17:32

Хамгийн гайгүй нь Элбэгдоржийн хүү, дараа нь Сү-гийн хүү байна. Боловсролтой, нийгэм рүү чиглэсэн ажил их хийдэг. Поп биш юм даа

С сүхбат
С сүхбат
2020-01-21 22:04

Хулгай хийсэн мөнгөөр сурсанаа өөрсдийнхөө толгойгоор сурчихсан юм шиг ичиж үхмээр юм гадаадад бол эцэг эхийнхээ луйварын мөнгөнөөс татг�##�зд

Зочин
Зочин
2020-03-03 12:46

nowshnuud Mongoloos z##lach. Jinhene nuguu togoondoo chanagdsan mahnuud

Холбоотой мэдээ

Back to top button