Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газрын ажиллагаа зогсоно гэх айдас нэмэгдэж, алтны үнэ шинэ рекорд тогтоов

Даваа гарагт /2025.09.29/ алтны үнэ нэмэгдэж, түүхэндээ анх удаа унц нь 3,800 ам.доллароор арилжсан байна. Энэ нь хөрөнгө оруулагчид АНУ бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт үүсгэснээс гадна тус улсын засгийн газар төсөвгүйн улмаас үйл ажиллагаа нь зогсоно гэх айдас нэмэгдсэнтэй холбоотой.

Арванхоёрдугаар сард нийлүүлэх АНУ-ын алтны фьючерс 1.2 хувиар өсөж, 3,855.2 ам.доллар хүрсэн байна. Мөн ам.долларын индекс 0.2 хувиар буурчээ. Ам.долларын индекс нь долларын ханшийг зургаан томоохон валюттай харьцуулж тооцдог хэмжүүр юм. “High Ridge Futures” фирмийн металлын арилжаа эрхэлсэн захирал Дэвид Мегер хэлэхдээ “АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогсож болзошгүй гэх айдас нь алтны ханшийн өсөлтийн хөдөлгөх хүчин зүйлүүдийн нэг болж байна” гэжээ. Энэ жил гарснаас хойш алтны үнэ 43 хувиар нэмэгдээд байгаа юм.

Хэрвээ Конгресс түр хугацааны төсөв бүрдүүлэх хуулийн төсөл батлахгүй бол АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа маргаашаас /2025.10.01/ зогсож эхэлнэ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button