Нийгэм мэдээ
"Номын баяр"-ын асраа авалгүй үлдээсэн тул албадан буулгалаа

СБД-ийн нэгдүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм.
Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм.
Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлжээ. Улмаар 10 дугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж байна. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУУЛГАХГҮЙ ТЭГЭЭД ЯАХУУ БАЙЖ Л БАЙХ УУУ