Гэмт хэрэг

Авлигын хэрэгт холбогдсон БОАЖЯ-ны газрын дарга асан С.Баясгаланг 10 саяар торгов

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгаланд холбогдох хэргийг шүүж, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноолоо.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн охин хэмээн хэвлэлүүдэд бичдэг С.Баясгалан нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Уг хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гэрээг тэрбээр БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Жавхлантай хамтарч байгуулсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гарын үсэг зурсан байна.

Хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон нь тогтоогдсон байдаг. Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон билээ.

Улмаар 2023 онд АТГ-аас шалган дуусаж прокурорт шилжүүлж байсан түүний хэрэг өчигдөр /2025-10-02/ л шүүгдлээ. Шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүхэд болж нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Тэрбээр Эрүүгийн хуулийн 22.1-1-р заалтад хамаарах хэрэгт холбогдсон. Хуулийн заалтыг тодруулбал,

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 7
Зочин 7

Эх нь гэх луйварчин Цогзолмаа гэж аймаар эмэгтэй бай. Түүний охин шүү дээ. Эцэг нь мөн луйварчин. Ингэхлээр гэр бүлээрээ луйварчин хулгайч нар. Ийм хүмүүсийг ш�##�гах цаг болсон шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин 7

одоо энэ авилгачидыг торгох моргохоо болиод шоронд нь явуулаачээ

ЗОЧИН
ЗОЧИН

ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ШИЙРИЙГ ХАТААСАН ӨЛӨН АВИЛГАЧ ХҮҮХЭН

зочин
зочин

авилгачаар удирдуулах ч гэж

Холбоотой мэдээ

Back to top button