Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурваст тусламж үзүүлэх гэсэн ихэнх онгоцыг Израил саатуулж, зорчигчдыг нь баривчиллаа

Израилын зэвсэгт хүчин Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр явж байсан 40 гаруй онгоцны ихэнхийг саатуулжээ. Мөн онгоцнууд дээр явж байсан 450 гаруй гаднын орнуудын идэвхтнийг баривчилсан байна. Баривчлагдсан идэвхтнүүдийн нэг нь Шведийн цаг уурын өөрчлөлтийн идэвхтэн Грета Тунберг юм.

Усан онгоцнуудаас шууд дамжуулалт хийж байсан камерын бичлэг дээр дуулга, шөнийн харааны шил болон зэвсэгтэй Израил цэргүүдийн дүрс харагджээ. Израилын Гадаад хэргийн яам нийтэлсэн бичлэгт Тунберг цэргүүдийн хамт зэвсэгт хүчний онгоц дээр сууж байсан юм. Уг явдлын дараа Палестиныг дэмждэг хүмүүс Европ, Пакистан, Аргентин, Мексикт Израилын зэвсэгт хүчнийг эсэргүүцсэн жагсаалууд явагджээ. Мөн Италийн үйлдвэрчний эвлэлүүд өнөөдөр /2025.10.03/ ажил хаялт хийхийг уриалсан байна.

Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралын асуудлаас болж олон улс Израилыг шүүмжлэх болсон. Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр барууны хэд хэдэн томоохон орон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button