Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Нэг ширхэг өндөг 615 төгрөгт хүрэв

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр гол нэрийн барааны үнийн мэдээллийг танилцуулдаг билээ. Тэгвэл энэ долоо хоногийн байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.7 хувь, өмнөх долоо хоногоос 0.2 хувиар тус тус буурсан байна.

Тухайлбал,

  • Хоёрдугаар зэргийн гурил кг тутамдаа 12 төгрөгөөр өсөж 1389
  • Атар талх 9 төгрөгөөр өсөж 2707
  • Хар талх 8 төгрөгөөр өсөж 2535
  • Үхрийн ястай мах 38 төгрөгөөр өсөж 20,841
  • Сүү литр тутамдаа 46 төгрөгөөр өсөж 3446
  • Цөцгийн тос 98 төгрөгөөр нэмэгдэж 9630
  • Өндөг ширхэг тутамдаа 8 төгрөгөөр өсөж 615
  • Алим кг тутамдаа 618 төгрөгөөр өсөж 8050 төгрөг болсон байна.

Харин хонины мах, үхрийн цул мах, савласан тараг, төмс, лууван, байцааны үнэ буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button