Нийслэл

“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх явган хүний замыг өргөтгөж, шинэчилжээ

Хан-Уул дүүргийн 17,18 дугаар хороо, “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг НЗХГ-аас стандартын дагуу өргөтгөж, шинэчилсэн. Энэ хүрээнд холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, мэдээлэл өгөв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Э.Алтан-Эрдэнэ “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 17, 18 дугаар хороонд буюу Богд хааны музейгээс Зайсангийн гудамжны зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 метр урт барьсан хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн. Энэ хэсгийн явган хүний зам өмнө нь  1-1.5 метр өргөнтэй  байсан бол  одоо 3-4 метр болсон" гэлээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button