Нийслэл
Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ.
Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олголоо.
Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болоод дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд эрсдэлгүй болохыг нотолж буй.
“Тохирлын гэрчилгээ”-г Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн, тайланг үндэслэн олгодог.

Эх сурвалж: НЗДТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.