Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвасыг бөмбөгдөхөө больж гэж Трамп хэлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.10.03/ мэдэгдэл хийхдээ Израил Газын зурвасыг бөмбөгдөхөө яаралтай зогсоох хэрэгтэй гэжээ. Хамас бүлэг барьцааны хүмүүсийг суллах зэрэг бусад нөхцлийг хүлээн авсан байна.

Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Барьцаанд буй хүмүүсийг аюулгүй байдлаар хурдан гаргаж авахын тулд Израил Газын зурвасын бөмбөгдөхөө нэн даруй зогсоох хэрэгтэй. Бид тохиролцооны нарийн ширийн зүйлсийг хэлэлцэж байгаа. Энэ асуудал бол зөвхөн Газын зурвасын талаар биш, Ойрх дорнодод урт хугацааны энх тайван тогтоох ач холбогдолтой зүйл” гэжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба мэдэгдэл хийхдээ Трампын төлөвлөгөөний эхний шатыг нэн даруй хэрэгжүүлэхэд бэлтгэж байна хэмээсэн юм. Үүнээс төд удалгүй Израилын хэвлэлүүд мэдээлэхдээ улс төрийн элитүүд нь Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагааг багасгахыг даалгасан гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button