Биткойны ханш шинэ рекорд тогтоолоо

Биткойны ханш даваа гарагаас /2025.10.06/ мягмар гарагийн /2025.10.07/ хооронд шилжих шөнө түүхэндээ анх удаа 126 мянган ам.доллароор арилжсан байна. Он гарснаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цахим валютад ээлтэй бодлогууд болон биткойн дэлхийн санхүүгийн системтэй илүү холбоотой болж буй нь ханш өсөлтийн хөдөлгөгч хүч болж буй.
Өнгөрсөн долоо хоногт биткойн хэд хэдэн удаа рекордоо эвдсэн. Тухайлбал ням гарагт /2025.10.05/ Биткойн түүхэндээ анх удаа 125 мянган ам.долларын босгыг давсан. “Professional Capital Management” фирмийн үүсгэн байгуулагч Энтони Помплиано “Ирэх 12 долоо хоног биткойн эзэмшигчдийн хувьд их хөгжилтэй байх хандлагатай” гэж бичжээ.
“Trade Nation” фирмийн Дэвид Моррисон “Биткойны ханш долоо хоногийн өмнө 110 мянган ам.доллароос хэсэг хугацаанд буурснаасаа хойш өслөө. Одоогийн өсөлтийг авч үзвэл Биткойны ханш есдүгээр сарын 28-наас хойш ойролцоогоор 13 хувиар нэмэгдсэн гэсэн үг” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас нэг өдөрл доош унна гэж биишдэээ