Засгийн газрын нийт өр ₮35.5 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 19.5% өсжээ

Улсын нийт гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд 39.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.5 (12.7%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.6 (4.1%) тэрбум ам.доллароор өссөн байна.
Улсын нийт гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.7 (10.7%) тэрбум ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.3 (72.0%) тэрбум ам.доллароор, Засгийн газрын гадаад өр 824.5 (10.3%) сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Нийт гадаад өрийн
- 18.0 (45.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
 - 8.8 (22.3%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
 - 3.1 (7.9%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх,
 - 1.6 (4.0%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
 - 8.0 (20.3%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
 
Засгийн газрын нийт өр 2025 оны 2 дугаар улиралд 35.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.8 (19.5%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 917.2 (2.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.7 (16.2%) их наяд төгрөг, дотоод өр 1.1 (8.9 дахин) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Харин Засгийн газрын өрийн баталгаа 78.3 (30.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Г.МИШЭЭЛ
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөвхөн энэ үзүүлэлтээр ЗГ шууд огцрох ёстой юм, бусад улс орны жишиг тэр.....................