Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын худалдааны байгууллага дэлхийн өсөлтийн таамаглалаа ихээхэн буурууллаа

Дэлхийн худалдааны байгууллага (WTO) мягмар гарагт /2025.10.07/ мэдэгдэл хийхдээ ирэх жил дэлхийн худалдааны өсөлтийн таамаглалаа бууруулж байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын нөлөөний улмаас дэлхийн худалдаа ирэх жил 0.2 хувь л өснө гэж “WTO” таамаглалаа өөрчилсөн байна. Тус байгууллага наймдугаар сард гаргасан тооцооллоор бол дэлхийн худалдаа 2026 онд 1.8 хувиар өсөх төлөвтэй байжээ.

“WTO”-ийн Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала хэлэхдээ “Ирэх оны хэтийн төлөв бүрхэг байна. Их санаа зовж байна” гэв. Гэхдээ дэлхийн худалдааны тогтолцоо уян хатан байдлыг харуулж, олон талт систем нь хямралын үед тэнцвэртэй байдлаар хангаж байна хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button