Фото: 40 GHz | Бий Контемпорари Арт Галерейн 5 жилийн ойн үзэсгэлэн

2020 онд байгуулагдсан Бий Контемпорари Арт Галерей нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 80 үзэсгэлэн зохион байгуулсны 40-н бие даасан уран бүтээлчийн үзэсгэлэн, 40-н олон нийтийн хамтын төсөл үзэсгэлэн байлаа.
Эдгээр 40 бие даасан үзэсгэлэн нь өөр өөрийн гэсэн өнгө төрх, материал, үзэл санаагаар ялгарч, урлагийн олон давтамжийг бий болгожээ. Энэ утгаараа ойн үзэсгэлэнгээ “40 GHz” гэж нэрлэжээ.
“40 Hz” нь шинжлэх ухаанд тархины идэвхжил, анхаарал төвлөрөл, ой санамж, бүтээлч сэтгэлгээтэй холбоотой чухал давтамж гэж үзэгддэг. Үзэсгэлэнгийн нэр нь уран бүтээл ба үзэгчийн хоорондын харилцааг, мэдрэмжийн цохилтыг, урлагийн нөлөөний эрчмийг илэрхийлж буй аж.
Энэхүү үзэсгэлэнгээр Бий Контемпорари Арт Галерейн 5 жилийн түүх, бүтээлийн долгион нэгэн цэгт огтлолцож, ирээдүйн шинэ давтамжийн эхлэл тавигдана.
- Үзэсгэлэнгийн нээлт: 2025.10.01 ны 18:00 цагаас
- ҮЗЭСГЭЛЭН 2025.10.01-ээс 2025.10.18-ыг дуустал толилуулагдана.
- ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амрана/
- БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
- ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.