АН-ын ганц кноп ч туйлын үнэд орох цагаар тэд ТУЙЛБАРТАЙ байх л үлдлээ
Өнөөдөр Г.Занданшатарын Засгийн газар огцрох эсэхийг байнгын хороо, парламентаар шийднэ. Өргөн утгаараа парламентаараа хэлэлцэх гэж байгаа авчиг үнэндээ Засгийн газар унах эсэхийг УИХ дахь Ардчилсан Намын бүлэг шийдвэрлэнэ ээ.
Бахархал шүү бас. 2016 оны сонгуулиас хойш гэрлийн бараа харахгүй шахам байж, УИХ-д бүлэг байгуулахтай үгүйтэй 10 доторх суудал аван бүдэчсээр ирсэн нам эдүгээ 42-уулаа парламентад сууцгааж байна. Өмнөх хоёр парламент дамнасан АН-ын "бүлгэнцэр" ер нь эрх баригчдын дуртай үедээ хөдөлгөдөг дохиур нь байлаа.
Дохиурын кэйсүүдийг цухас сөхөхөд, Д.Болд, Ж.Батзандан нар МАН-ынхантай нийлж, хөхөө өвлийн хүйтнээр жагссаар УИХ-ын дарга М.Энхболдыг явуулсан. Дараа нь намын даргаас нь буулгах ажил МАН дотор өрнөсөн гэхээр АН-ынхан эрх баригчдын намаа, даргаа авч шидэх арга хэрэгслийн дохио зангаа болсныг илтгэнэ. Дараахад нь, Ш.Адьшаа тэргүүтэй гишүүд МАН-ын захиалгаар Үндсэн хуулийн цэцэд хандсан кэйс.
Тэд хөшигний ард ямар ашиг хонжоо хүртсэн бэ гэвэл, Л.Болдын "Богд" банкаар ипотекийн зээл олгогдох болж, Ж.Батзандангийн ах төрийн суудлаа хадгалах зэрэг амин хувьд нь чиглэсэн шинжтэй л байв. Ш.Адьшаа бол угийн МАН гаралтай, аль ч талд ажиллаж ажил амьдралаа болгож явдаг дүр байлаа. Нэг ёсондоо МАН-ынхан АН-ын нөхдийг улс төрийн акцдаа ашиглаад, амин хувьд нь хэдэн ажил болгож өгсөн л харагддаг.
Одоо бол өөр. Ө.Шижир, П.Мөнхтулга, С.Цэнгүүн гэхчлэн нэг хаа очиж "турж үхчих" гээд байдаггүй, залуу, дураар зоргоор дүрүүдтэй болсон. О.Цогтгэрэлийн өр шир тэдэнд түй ч хамаагүй гэж үзэх дүрүүд нэлээд бий.
УДШ дээр ажлын 14 хоногт АН-ын даргаар бүртгүүлж, хурдны замын рекорд эвдсэн О.Цогтгэрэл төрийн тэргүүний нөлөөгөөр Засгийн газрыг хамгаалж болно. Тэр Ерөнхийлөгчөөс даалгавар авсан мэтээр Д.Амарбаясгалангийн эсрэг парламентын танхимыг орхиж гарах бойкот өмнө нь нэг зарлаж үзсэн.
АН-ынхан гэвчиг Засгийн газрыг огцруулах бичигт ч, Д.Амарбаясгалангийн эсрэг бичигт ч гарын үсэг зурцгаалаа. Сөрөг хүчин тул дотооддоо хариуцлага тооцох бүх агуулгыг дэмжээд явуулах ёстой гэсэн санааг энэ намын тархи, чиг болсон Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, С.Баярцогт нь хүртэл илэрхийлсэн нь учиртай.
Сүүлийн гурван парламентын хугацаанд хамгийн их бүлтэй, либерал үзэл санаатай, хүчтэй бүлэг АН-д одоо л үүсэж буй. Ийм торгон хүчтэй үеэ эрх баригчдын хүсэлтээр хөдөлгөөд байх аваас АН-д сонгуулийн ялалт ирэх магадлал дахиад л тойрно.
Өнгөрөгч хугацаанд АН мэдээж мөнгөгүйдэх, нэгдэж чадахгүй байх зовлонд унаж байсан. Гэхдээ үзэл санаагүй, эрх баригчдад амархан "найрагддаг" байдал нь тэдний хамгийн том үнэгүйдэх шалтгаан байлаа.
Нюансаа харвал 4 сарын өмнө АН өөрсдийн хамтарсан Засгын газраа унагалцсан байтлаа өнөөдөр МАН-ын дангаар бүрдсэн засгийг өмгөөлж суух. Бүлгээ төдийгүй саналаа хайрцаглана гэдэг логикийн хувьд угаас буруу. Сөрөг хүчний хувьд дэндүү гоомой харагдана.
Одоо харин АН бүлгийн санал хайрцаглалт бус, МАН-ын дотоод зодооны дүрүүд болох Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын мууран нүдтэй гуйлтын бүүвэйгээр биш. Тэд шууд л задгай саналаар оролцох нь түүхэн дүр бүтээлт болох цаг ирлээ. Энэ цаг хэр үнэ хүндтэйгээр ашиглах эсэх нь бас тэднээс хамаарна.
Тэдний ямар санал өгөхөөс Засгийн газар огцрох, Д.Амарбаясгалангийн суудал ч эвгүйдэх зам руу орох эсэхээ шийдэх гэж байна. Түүхэн ийм үнэтэй, хүндтэй, өөрөөрөө байх "рок" үеэ тэд харин жинхэнэ баатарлаг, бааварлаг замаар туулаасай. АН-ын ганц гишүүний кноп ч туйлын үнэнд хүрэх цагт тэд туйлбартай байх л үлдлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MAN dotorhi zodooniig AN ashiglaad baigaa shig sanagdaj baina, gehdee ted ch gesen neg odor buhniig urgeljluulj chadahgui dee, uls tur gedeg togloom bish yumaa
Одоо АН үнэхээр бие даан шийдвэр гаргах цаг иржээ, өмнө нь эрх баригчдын х�##�аасанд орж л байсан, энэ удаа өөрөөр байгаасай. Ард түмэн ч итгэл хүлээж байна шүү
Zandan shatar ogtsorvol gaigui l baih, gehdee shal tenger gazriin yum bolson shig uurchlult ireh gej bodohgui baina. Ard tumen yadahdaa amjihgui baina shdee
MAN dotorhi zodooniig AN ashiglaad baigaa shig sanagdaj baina, gehdee ted ch gesen neg odor buhniig urgeljluulj chadahgui dee, uls tur gedeg togloom bish yumaa
Ene udaa AN unendee neg bie daasan baidlaar handaj baigaa ni taalagdaj baina. Gehdee huuli yosnii tal deer bat baih heregtei dee
Одоо нэг ч гишүүн худлаа ам гарч болохгүй, энэ бол түүхэн мөч. Хэрвээ �##�дав�##� АН-ын нэр хүнд дахиж босохгүй дээ
O.Tsogtgerel gedeg hun medeej nuluutei l baina, gehdee tednii bodlogiin niigem deerh nuluu yu baina ve gej asuuh heregtei
Ард түмэн чинь АН-д итгэж эхэлж байна шүү, энэ итгэлийг битгий хөсөрдүүлээрэй. Хэрвээ ахиад л наймаа болвол бүр мөсөн итгэл үгүй болно
Er ni uls turiin ene toglolt bur l neg huurhun shig haragddag, gehdee daraagiin songuulid ard tumen yaaj handah ni sonirholtoi baina
АН одоо МАН-ынханд дохиур биш гэдгээ харуулах ёстой. Хэрвээ энэ удаа бас “найрагдв�##�” дахиж хэн ч дэмжихгүй
Yag odoo shudraga baij, ulsaa bodoh heregtei baina. Zasgiin gazar ogtsoroh ni zuv uu buruu uu gedgiig sain bodmoor yum
МАН доторхи зодоон үнэхээр сонин үзэгдэл болж байна. АН-ынхан үүнд автахгүй, зөв байр сууриа хадг�##�ж чадв�##� ирээдүй гэрэлтэй л харагдана
AN odoo uls turiin togloltiin gol uuregtei bolood baina. Harin ted uuriin uls toriin uzel sanaag barij chadah uu gedeg asuudal haragdaj baina
Нэг л мэдэхэд намуудын хооронд хуйв�##�даан болж, ард түмэн хохирдог. Энэ удаа арай өөр байгаасай гэж үнэхээр хүсэж байна
AN-iinhan neg l odor arai eruul setgelgeetei bolj, ulsaa bodoj ehleh baih gej itgej baina
Хэрвээ АН энэ удаа зөв байр суурь барив�##� улс төрд том өөрчлөлт гарах боломжтой. Үнэхээр л тэдний “рок” үе ирсэн байж мэднэ
Yagaad ch yum, ene udaagiin shuumj hund ch gsn uneniig helj baina shuu. AN bol torogdoj bgaa neg huchtei buleg bolj haragdaj baina
Засгийн газар унаж, дахин шинэ нүүр гарв�##� яах бол гэж айж байна. Тогтворгүй байд�##� ард түмэнд л хохиролтой
AN dahiad MAN-yn zahialgaar hudluhgui baih heregtei. Ene bol tednii shalgalt shig l yum
Энд нэг л юм ойлгомжтой байна, тэр нь АН-ын дотор шинэ үе гарч ирж байна. З�##�уус нь илүү зоригтой, шууд ярих болж
Tsag ni bolson, uls toriin huvid neg taliig barih bish uuriin uzel sanaagaa il tod heleh heregtei
Үнэндээ МАН ч, АН ч ялгаагүй гэж олон хүн бодож байгаа. Гэхдээ энэ удаа АН өөрөөр байгаагаа харуулах хэрэгтэй
Ene bol AN-iin turshilt shuu dee, ted odoo unheer hugjij chadah eseh ni haragdana
Ард түмний итгэлийг нэг л удаа сэргээж чадв�##� дараагийн сонгуулиудад үр дүн гарна. Харин урьдын адил бол итгэл бүр мөсөн тасарна
Bodit baidald AN-d bolomj garsan, gehdee ene bolomjiig zov ashiglahgui bol daraa ni haramsah baih
Харамс�##�тай нь зарим нь одоо ч эрх мэдлийн төлөө л явж байна. Улс орон, ард түмний тухай бодож байгаа нь цөөхөн
AN odoogiin baidlaaraa MAN-d heregtei esvel hortei ni haragdana. Uuruu bie daasan gej yarij baina gehdee itgeh hund baina uu
Одоо үнэхээр “рок үе” ирсэн бол тэрийгээ харуул. Үгээр биш, үйлдлээрээ л харуулах цаг
Uls turiin ene buh show ard tumnii amidrald yamar ch nuluugui. Gehdee neg taldaa AN unshij uzej baigaa ni sain l baina
АН-ын бүлэг энэ удаа задгай сан�##� өгнө гэж байгаа нь зөв �##�хам. Ингэж байж л ардчил�##� амьтай байна гэдгийг харуулна
AN-n darega ni naimaa xiij gishuudee xairtsaglax gej oroldoj bga surag bsan shu ...UGEND oroxgui bga xediigee gadagsh n tomiloltoor yavuulax gej bga gesen shu.... TEGVEL TGD TANAI NAM DAXIAD L UNANA SHU...OVOO SERGEJ BGA ITEG UGUI BOLNO
Засгийн газар огцрох нь зөв
Их хурлыг дарга огцор