Европын холбоо ОХУ-ын дипломатчидад зорчих шинэ хязгаарлалт тавихаар төлөвлөж байна

Европын холбоо ОХУ-ын дипломатчидыг тус холбооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлах талаар авч үзэж байгаа аж. Энэхүү төлөвлөгөө нь ОХУ-ын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын ажилтнууд, гэр бүлийн гишүүдэд хамаарна.
Хэрвээ төлөвлөгөөг баталбал ОХУ-ын дипломатчидаас Европын холбооны гишүүн орноор дамжин өнгөрөх үедээ ямар зорилгоор зорчиж буйгаа мэдэгдэхийг шаардана. Тэрхүү мэдэгдлийг гишүүн орноор дамжихаас хамгийн багадаа 24 цагийн өмнө гаргах ёстой гэж баримт бичигт дурджээ. Мөн дипломатч ямар тээврийн хэрэгслээр дамжин улс руу орж ирэх, гарах огноо, цэгийг зааж өгөх ёстой аж.
Энэхүү хүсэлтийг хүлээн авсан улс дамжин зорчихыг зөвшөөрч эсвэл татгалзаж болно. Европын холбооны ахлах дипломатч энэ төлөвлөгөөний талаар ярихдаа “Энэ бол зөв чигт авч буй алхам. Ямар нэгэн зүйл болохыг нь хүлээхийн оронд яг одоо арга хэмжээ авах нь чухал” гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.