Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ цэргийн хүчний ихээхэн хохирол амсаж байгаа гэж Зеленский хэлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.10.08/ хэлэхдээ дайны гол бүс болох Донецк мужид ОХУ цэргийн хүчний ихээхэн хохирол амсаж байгаа гэжээ. Украин тус мужид сөрөг довтолгоо явуулж байгаа юм.

Үүнээс нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт /2025.10.07/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ зэвсэгт хүчин нь фронтын бүх хэсэгт стратегийн санаачлагыг гартаа авсан гэсэн байна. Харин Зеленский хэлэхдээ Донецкийн Добропиллиа тосгоны ажиллагаа болон сөрөг довтолгоонд зэвсэгт хүчин нь онцгой анхаарал хандуулах болсон хэмээжээ.

Добропиллиа нь Украины армид чухал ач холбогдол бүхий ложистикийн төв болох Покровскоос хойд зүгт оршдог. Зеленский хэлэхдээ Украины арми фронтын бүх байрлалд өөрсдийгөө хамгаалж байгаа гэсэн юм. Запорожье мужийн өмнөд хэсэгт оршдог Новопавливка тосгон орчим нөхцөл байдал хэцүүхэн байгааг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Оросын Украйнтай хийж. байгаа дайныг шүүмжлэх нь зөв! Олон улсын.тавцанд нэр
хүнд.багасаж байна.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Путин ичих нүүргүй удирдагч юм байна.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Оросууд Ст�##�иныг,Брежнев,Андропыг хордуулж
хөнөөж �######�уулсан.

Зочин
Зочин

Чааж өгөх юм даа

Холбоотой мэдээ

Back to top button