Сурвалжилга, Нийтлэл

FORBES: Миллениал эрчүүдийн “нялцгай” болсоор буйг тайлбарлах 7 шалтгаан

“Forbes” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна. Нийтлэлч: Жулес Шрөдэр.

Тайлбар: 1981 – 1996 онд төрсөн залуусыг “Миллениал” үеийнхэн гэнэ.


Хэдэн өдрийн өмнө Никарагуад ажлын шугамаар ирээд байтал бидний дунд орчин үеийн залуусын эршүүд зан чанарын тухай сэдэв хөндөгддөг юм байна. Загасчлах аяллын үеэр хэсэг эрчүүд маань иогийн дасгалаа яаж илүү сайн хийдэг болох талаар өөр хоорондоо ярилцсан нь үүний эхлэл болов. Яриаг сонссон охидын нэг тэднээр тохуурхаж, “Миллениал эрчүүд улам л охид шиг болоод байх юм аа” гэж билээ.

Өнөөдрийн байдлаар 18-29 насны эрчүүдийн ердөө гуравны нэгээс бага хувь нь л өөрсдийгөө “жинхэнэ эр хүн” гэх ойлголтод дүйцнэ боддог, үүгээрээ бахархдаг гэх. Уг нь шар айрагны оронд ногооны шүүс сонгож, өглөөний мэдээ үзэхийн оронд бясалгал хийн, өдрийн тэмдэглэл хөтөлж суудаг эр тийм ч олон биш баймаар санагдана. Гэвч “Эр хүн сэтгэл хөдлөлөө ил гаргаж болдоггүй юм, битгий эмзэг, мэдрэмтгий бай” гэдэг өвөө, аав нарын хатамжлал залуусын төлөвшилд тусгалаа олох нь улам бүдгэрсээр байна.

Image result for millennial men softening

Нөгөөтээгүүр, Нью-Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын зохиогч Левис Ховэс тэргүүтэн нөлөө бүхий амжилттай бизнесмэнүүд эрчүүдийн чухам энэ “шинэ” хэв маягийг илүүтэй үнэлэх болжээ. Ховэс удахгүй, “Эршүүд маск” номоо худалдаанд гаргах гэж байгаа. Үүндээ “Эр хүн шиг байх ёстой” гэсэн уламжлалт ойлголтыг ардаа орхиж, “Эршүүд Маск”-ыг тайлж хаях нь илүү их амжилт, эд баялгийг, сэтгэл ханамжтай дотно харилцааг бий болгож чадна гэх утга санааг илэрхийлэхийг зорьсон юм.

“Уламжлал сөрсөн амьдрал” подкастынхаа энэ долоо хоногийн дугаарт би эр хүн гэж чухам хэнийг хэлэх вэ? гэдэг амаргүй асуултад өөрийнхөөрөө хариулж түүнийгээ амьдрал дээр баталж, харуулж яваа нэгэн залууг урилаа. 24 настай Алекс Родригз бол TEDx-ийн зочин илтгэгч бөгөөд Netflix, Hulu зэрэг онлайн платформуудад өөрийн гэсэн 100 сая үзэгчийг бий болгож чадсан. Түүнчлэн  дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа нэг тэрбум хувь хүний амьдралд сайнаар нөлөөлж, “жинхэнэ өөрийгөө” таньж мэдэхэд нь туслахыг хичээж буй нэгэн юм.

Тэрбээр миллениал эрчүүд чухам яагаад “Эр хүн” гэдэг уламжлалт ойлголтыг эвдэж, шинээр тодорхойлох болсон долоон шалтгааныг дурьдлаа.


1. Тэд өөрсдийн дотоод хүнээ танин мэдэхийг хичээдэг болсон. Уламжлалт эр хүний тухай ойлголт “юуг ч битгий мэдэр” гэдэг бол энэ нь орчин үед “мэдрэхээс өөр юу ч битгий хий” болж хувирсан. Миллениал залууст өөрсдийгөө хувь хүний түвшинд гүнзгий мэддэг болох бүхэл бүтэн шаардлага үүсжээ. Энэ нь нүүр тулахад хэцүү, зөрчилдөөн ихтэй байсан ч тэд оролдсоор байх болно. Хэн гэдгээ үл хүлээн зөвшөөрч, бусдаас нуухын оронд өөрийгөө чин үнэнээр нь бусдад илэрхийлэх зоригтой байхыг тэд илүүд үзнэ. Родригзийн хувьд өдөр бүх өөртэйгөө нягт холбогдох, ярилцах цаг гаргаж байхыг зөвлөсөн юм. Тэр, “Өөрийгөө сатааруулж өдөржин ийш тийш гүйх хэрэггүй. Чи өөрөө өөртэйгөө цагийн өнгөрөөж, өөртөө санаа тавих хэрэгтэй” хэмээн ярилаа.

Image result for millennial men softening

2. Тэд уламжлалыг дагагч биш. Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийн нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай уламжлалт ойлголт миллениалчуудын дунд улам суларсаар байна. “Эршүүд эрээс татгалзах нь” нэртэй эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэлд, гэртээ үлдэж хүүхдээ асрахыг хүсдэг эрчүүдийн хувь өндөрсөж байгаа бол боловсрол эзэмшиж, ажил хийхийг эрхэмлэдэг эмэгтэйчүүд олширч байгааг харуулах статистикийг дэлгэжээ. Эрчүүд хүйсийн гүйцэтгэх үүрэгт, эсвэл нийгмээс ирдэг “Эр хүн шиг бай” гэдэг шаардлагад нугарч унашгүй бат үзэл бодолтой болж. Нөгөөтээгүүр заавал эсэргүүцэл үзүүлж, сөрж тэмцэж бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэхгүй. Зүгээр л өөрийн хүслийг дагана, чамгүй өөрчлөгдөж буй эмэгтэйчүүд ч тэднийг “айлгаж” чадахгүй.

Image result for millennial men

3. Тэд өрөөл бусадтай өрсөлдөх, тэмцэлдэх дургүй. Хоосон социал статус бий болгож, бусдаад “кок” авч амьдрахаас илүү өөрийн гэсэн үнэ цэнтэй байх нь чухал гэдгийг орчин үеийн залуус ойлгодог болсон. Өөрийнхөө нэр хүнд, элдэв зүйлийг өсгөхийн тулд өрөөл хөндлөнгийн хүнийг татан оролцуулахгүй байх тусмаа тэдэнд таатай, амар амгалан санагдана. Родригз, “Адгуу байхаас уужуу байх нь дээр. Өөрийнхөө төлөө хөндлөнгийн хүмүүсийг золиослохоо боль, өөр олон арга зам бий. Бусадтай өөрийгөө харьцуулж, өрсөлдөж л эхэлбэл өөрийнхөө дотоод хүнийг хязгаарлаж байгаа хэрэг юм” гэжээ.

Image result for millennial men

4. Тэд “оригоороо” байхыг илүү үнэлдэг. Миллениал залууст болсон болоогүй дүр эсгэлт хэрэггүй, учир нь тэд “хэн бэ, хэн биш вэ” гэдгээсээ огт ичдэггүй. Гадаад “би”-гээ дотоод “би”-тэйгээ нэг шугамд зэрэгцүүлж чадвал “оригоороо” байхад илүү хялбар болно.“Ориг эрчүүдийн хөтөлбөр” нэртэй хөдөлгөөн хүртэл өрнөж, эрчүүдийг үнэнээрээ байхад нь туслах сургалт, зорилтот арга хэмжээг авч ажиллаж байна.

Image result for millennial men

5. Тэд “эмзэг дэлбээ” байхыг хүсдэг. Үеэ өнгөрөөсөн эр хүний тухай ойлголт, “Бид өчүүхэн төдийд ч сул дорой харагдаж болохгүй” гэж сургамжилна. Харин орчин үед эмзэг, мэдрэмтгий байх нь нэг төрлийн зоригийн чадвар болсон. Родригз хэлэхдээ, “Өнөөдөр хамгийн хүчирхэг эр хүн бол мэдрэмтгий эр хүн. Хэрэв та сэтгэлдээ мэдэрч байгаа зүйлсээ хүлээн зөвшөөрч чадвал юуг хүсэж, бас нийгмийн зүгээс хүчээр тулган тохож буй зүйлсээс юуг нь хүсэхгүй буйгаа ялгадаг болно. Та хэн нэгэн бол, тэр хэн нэгэн шигээ байх эрхтэй, энэ л чухам эр хүн” гэсэн юм.

Image result for millennial men

6. Тэд үнэ цэнээ эрхэмлэдэг.  Миллениал эрчүүд ерөөс өөрсдийн үнэ цэнийг л дагадаг. Тэр дундаа өөрийнхөө мэдрэмжийг, бусдынхаас дээгүүрт үнэлдэг бөгөөд энэ нь өөрөө өөрийнхөө үнэ цэнийг таньж ойлгоход, барьж хадгалахад тус болдог гэх. Родригзийн зөвлөснөөр, та “Хүсэл ба хэрэгцээ”, “Давуу ба сул тал”, “Мөрөөдөл ба бодит байдал” гэсэн хоёр багана бүхий цаасан дээр жагсаалт гарган бичиж үзсэнээр өөрийнхөө үнэ цэнийг хэр хол явааг олж мэдэх боломжтой. Жагсааж биччихээд өдөр бүр нүдэнд ил харагдах газар байрлуулж, байнга өөртөө сануулж байх нь тустай. “Хааяа үргэлж тархиа биш, зүрхээ сонсож байх нь чухал гэдгийг санаарай” гэж Родригз миллениалуудыг зоригжуулна.

Image result for millennial men

7.Тэд үргэлж өсөж, дэвжихийг хичээдэг. Орчин үеийн эрчүүд зөвхөн орчин үеийн байгаадаа сэтгэл ханадаггүй. Тэд үргэлж өсөж, хөгжих шинэ арга замыг эрэлхийлж, хувь хүнийхээ хувьд нэг шат ахих боломжийг харж явдаг. Өөрсдийгөө боловсрол суурьтай олон нийтийн уулзалт хэлэлцүүлгүүдэд оролцож тэд идэвхжүүлнэ. Эрчүүдийн клубт элсэж, ижил залуустай туршлага солилцон ярилцсанаар өөртөө болохгүй байгаа хар толбыг шууд анзаарч чадна.

Image result for millennial men

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button