Байгаль орчин

Улаанбаатар хотод өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 13-нд нутгийн хойд хэсгээр, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13...-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...-1 бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, Их нууруудын хотгор, хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод, шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button