Үйл явдал: Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ.
10:00 цагт: “Дархлаа ба вакцин” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх уулзалт, сургалт Чингэлтэй нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр амбулаторийн сургалтын танхимд болно.
11:00 цагт: 14 дүгээр сургуулийн дэргэдэх Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой асуудлаар эцэг эхийн төлөөлөл болон иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
-Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна.
-Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн” болно. -Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн "Намар" уламжлалт үзэсгэлэнг толилуулж байна.
-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хилийн чанадад:
Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20 хүртэл толилуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.