Гадаад

Интерфакс: Оросын шатахууны хоригийн улмаас Монгол Улс Хятадаас шатахуун импортлохоор судалж байна

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол, Хятад хоёр улс нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны худалдааг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Сайд Г.Дамдиннямын хэлснээр, ОХУ-ын дотоодын шатахууны зах зээлд үүссэн таагүй нөхцөл байдал нь Монголын талд шатахуун импортын найдвартай эх үүсвэрийг хангах шинэ гарцыг эрэлхийлэхэд хүргэж байгаа аж.

“Оросын тал шатахууны тасралтгүй нийлүүлэлтийг үргэлжлүүлэхээ амласан. Гэхдээ Хятадын тал тогтмол хэлэлцээ явуулж, хангалттай хэмжээний нийлүүлэлт хийх санал тавьсан” хэмээн Г.Дамдинням мэдэгдсэн. Тус асуудлаар авах тодорхой арга хэмжээний төлөвлөгөөг ойрын хугацаанд болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.

Мөн тэрбээр хэлэхдээ,

“Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллгааны төлөвлөгөөнд 3-6 сарын шатахууны нөөц бүрдүүлэх зорилт тавигдсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбогдуулан нөөцийн танкеруудыг бэлтгэх хэрэгтэй” хэмээжээ.

ОХУ 2025 онд шатахууны дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор автомашины шатахууны экспортыг хориглох шийдвэрийг сунгахаар болсон билээ. Сүүлд уг хоригийг 9-р сарын сүүлээс сунгаж, 2025 оны 12-р сарын 31 хүртэл хэрэгжүүлэхээр болсон юм. Энэхүү хориг нь экспортлогч бүх аж ахуй нэгж, тэр дундаа үйлдвэрлэгчдэд хамаатай бөгөөд өмнө нь үйлдвэрлэгчдийн хувьд 9-р сарын эцэс хүртэл, харин экспортлогчид 10-р сарын эцэс хүртэл дагаж мөрдөхөөр байсан билээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний импортын 95 хувийг ОХУ дангаараа хангаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд хувийн хэд хэдэн компани дотоодын шатахууны хэрэгцээг хангах, импортоос хамаарал бууруулах зорилгоор нефть, хийн орд ашиглах зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Австралийн “Jade Gas Holdings” Ltd компани говиос Улаан-Нуурын метан нүүрсний ордыг ашиглан хий олборлох төслийн хүрээнд Монголын “UB Metan” LLC компанитай таван жилийн борлуулалтын гэрээг 9 дүгээр сарын сүүлээр байгуулсан.” UB Metan” нь Монгол дахь цорын ганц Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) импортлогч бөгөөд өмнө нь зөвхөн Оросоос хий авдаг байсан юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Интерфакс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button