ЭДИЙН ЗАСАГ

Татварын хүүгээ бууруулах Монголын боломжийн өмнө "Оюу Толгой" ХХК ширээний ард суух ёстой

Энэ оны 6-р сард УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан "Оюу Толгой"-н бүлэг ордын ашиглалтын асуудлаарх хянан шалгах түр хороог байгуулсан.

Ингэснээо Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь тогтоох, ард түмэнд үр өгөөжийг нь ногдуулах Засгийн газрын байр суурийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн билээ.

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 170 дугаар тогтоолоор "Оюу Толгой"-н бүлэг ордын талбайн хил заагийг шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн “Жавхлант”, “Шивээ толгой” ордууд нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах нөхцөл хуулийн хүрээнд бий болсон гэдэг хүлээлтийг үүсгэсэн.

Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь тогтоох, ард түмэнд үр өгөөж нь ногдох зарчим хэрэгжих нөхцөл бүрджээ. Хуулийн дагуу төр нь стратегийн ордын 34 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр нөхөх хоёр хувилбарыг хууль санаачлагчид тайлбарлаж буй.

Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд “Оюу Толгой"-н бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг тэнцвэрт мэдээллээр хангах арга хэмжээ авах шаардлагатай гэж байгаа ч одоогийн байдлаар тов тогтоогүй байна.

Намрын чуулганы эхэнд Хянан шалгах хороонд уг асуудлаар дагнасан хяналт, шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах, тайланг танилцуулах үүргийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал гардан хариуцаж байгаа.

Гэрээнд заасан хүүг 7 жил тутам бууруулах асуудлыг хөндөх боломжтой талаар тусгасан нь энэ онд бөгөөд үндсэндээ 12-р сарын 31-ээр хэлэлцэх хугацаа дуусгавар болохыг "Оюу Толгой" ХХК сайн мэдэж байгаа.

Зүй ёсоороо бол Монгол Улсын Засгийн газрын илэрхийлсэн байр суурийн дагуу энэ лхагва гарагт хуралдах Хянан шалгах түр хорооны хурлаар тэд ширээний ард сууж энэ агуулгыг зайлшгүй хөндөх учиртай.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Б�##�иар з�##�ьтай луйварчин Рио тинтогоос харилцаагаа тас�##�ж оюу толгойг хаав�##� таарна! Хамаг газар нутгаа ухуулж, ашиг гэж шүлс цэр шиг жоохон юм авч өрөнд өрж байснаас хаасан нь дээр! Оюутолгойгүйгээр өлсөөд үхчихгүй л байлтай!

Холбоотой мэдээ

Back to top button