Газын зурвас: Барьцаанд байсан сүүлийн хүнийг хоригдож байсан палестинчуудаар солилоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шахалт болон Турк, Египет, Катарын зуучлалаар Хамас бүлэг, Израил хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Даваа гарагт /2025.10.13/ Хамас бүлэг барьцаанд байсан сүүлийн амьд хүнийг сулласан байна. Харин Израил шоронд хоригдож байсан палестинчуудыг суллажээ.
Трамп гал зогсоох тохиролцоонд хүрснийг тохиолдуулан Израилд айлчилсан юм. Тэрбээр Израилын парламентын өмнө үг хэлэхдээ “Буун чимээ, сэрэмжлүүлэх дохио дугаралгүй тэнгэр тайван байна. Эцэст нь амар амгалан тогтсон Ариун нутагт нар мандлаа” гэсэн байна. Израилын зэвсэгт хүчин мэдээлэхдээ амьд байгааг нь баталсан 20 барьцааны хүнийг бүгдийг нь хүлээн авсан гэжээ. Харин Израил хариуд нь хоригдож байсан 2 мянга гаруй хүнийг сулласан байна.
Хэдэн цагийн дараа Трамп Египетэд газардаж Европын холбоо болон Исламын шашинтай орнуудыг удирдагчдыг хамруулсан чуулган зохион байгуулсан юм. Тэрхүү уулзалтаар Газын зурвасын ирээдүйг хэлэлцэж, бүс нутгийн хэмжээнд энх тайван тогтоох бололцоог авч үзнэ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.