Олон улсад: Багшийн нийгмийн баталгаа сайн, цалин өндөр, хамгаалах тусгай хуультай

Монголд багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй билээ. Олон улсад ч мөн багш нар цалингаа нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэгдсэн голлох асуудлыг хөндөж, холбогдох яам, Засгийн газартаа хандах нь элбэг.
Улс орнуудад дунд болон ахлах сургуулийн багш нарын цалинг шатлалтай байхаар тогтоож, Засгийн газар нь жил бүр баталдаг. Үүнд ажилласан жил, боловсролын болон мэргэжлийн зэрэг гэх мэт олон үзүүлэлтүүд хамаардаг байна.
Тухайн улсын эдийн засгийн хөгжил, төсвийн хэмжээ, багшийн хөдөлмөрийн үнэлгээг бодитоор тогтооход голчлон нөлөөлдөг бөгөөд Финлянд, Канад зэрэг өндөр хөгжилтэй улс оронд багшийг мэргэжлийг үндэсний чадамжийг дээшлүүлэгч хэмээн үзэж цалинг нь дундаж түвшний орлогоос дээгүүр байхад бодлого нь чиглэдэг билээ.
Азийн улс орнуудаас Сингапур улсад багшийн цалин хамгийн өндөр буюу сарын 19 орчим сая төгрөг бол Монгол, Армени, Казахстан, Узбекистан зэрэг улс орнуудын багшийн цалин 1,2 саяас 2,5 сая төгрөгийн хооронд бөгөөд энэ нь бусад салбарынхны цалингийн дунджаас харьцангуй багад тооцогдсон хэвээр байгаа юм.
Ихэнх улс орнуудад багшийн цалингийн шатлал нь суурь цалингаас 10-30 хувиар илүү гарах бөгөөд үүн дээрээ сар бүрийн болон жилийн цалин дээр нэмэгдэл олгодог байна. Улсын сургуулиудын цалингийн бүтэц хатуу, урамшуулал бага байдаг ч нийгмийн хангамжийг сайтар шийдвэрлэж өгөх байдлаар зохицуулдаг улс орнууд ч бий. Дийлэнх улс орнуудад бүс нутгийн амжиргааны зардалтай багшийн цалин уялддаг. Тухайлбал улсын нийслэлд хэрэглээний зардал өндөр учир дундаж цалин бусад хот, мужуудаас харьцангуй өндөр байх нь элбэг.
Мөн багшийн цалин нь гүйцэтгэлтэй уялддаг улс орнуудад сурагчдын амжилт, сургалтын чанарын үнэлгээ, нийгмийн оролцоо зэргийг харгалзах бөгөөд хичээлээс гадуурх үйл ажиллагаануудад багшид тусдаа нэмэгдэл тооцдог жишээ ч бий.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын тайланд дурдсанаар Европын орнуудаас Люксембург нь багшийн цалингаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг байна.

Дөнгөж их сургуулиас дунд сургуулийн багшаар төгсөж, ажлын гараагаа эхлүүлж байгаа залуу багшийн жилийн цалин 67 мянган евро буюу 70.323 мянган ам.доллар аж. Үүн дээр ажилласан жилийн туршлага нь 10 жил бол 20 мянган евро, 15 жил болон түүнээс дээш бол 31 мянган евро, 30 болон түүнээс дээш жилийн туршлагатай бол 119 мянган еврод хүрдэг.
Герман улсад багшийн сарын цалин хамгийн багадаа 1300 евро буюу 1364 ам.доллар бөгөөд туршлагатай багшийн цалин 4500 евро буюу 4723 ам.доллар.
2-5 жилийн туршлагатай багш сарын 1980 евро буюу 2078 ам.доллар гар дээр авдаг байна.
Цэцэрлэгийн багшийн тухайд сургуулийн өмнөх боловсрол гэдэг утгаараа мөн л олон улсад дундаж, дунджаас дээгүүр цалингийн нөхцөлтэй бөгөөд туршлага, мэргэжлийн сургалтуудад хамрагдсан байдал зэрэг олон шаардлагууд нэмэгддэг.
Аргентинд 1-3 жилийн туршлагатай цэцэрлэгийн багшийн цалин жилийн 15 мянга орчим ам.доллар буюу сарын 1250 ам.доллар, Австралид мөн ижил туршлагатай багш жилийн 84 мянга 500 ам.доллар буюу сарын 7040 орчим ам.долларын цалин авдаг байна. Хөрш БНХАУ-д цэцэрлэгийн багшийн жилийн цалин туршлагаас хамаарч 20-28 мянган ам.доллар буюу сарын 1600-2300 ам.доллар.
Ихэнх улс орнуудад цэцэрлэгийн багш нар туршлага нь 5 болон 10 жилээс дээш бол, нэг багшид оногдох хүүхдийн хэмжээ илүү бол үндсэн цалин дээрээ хариуцлагын болон бусалд төрлийн 20-60 хувийн нэмэгдэл урамшуулал авдаг аж. Харин Монголд өнөөдрийн байдлаар улсын цэцэрлэгийн багш нар 1.2 саяас үндсэн цалин эхэлдэг.
Мөн олон улсад бүх шатны боловсролын байгууллагын багш нарын тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, ипотекийн зээлд хамрагдах нөхцөл зэрэг нийгмийн хангамжийг нь бүрдүүлж өгөхөд төр бодлогоор дэмжлэг үзүүлдэг билээ. Дэлхийд багш нарын цалин үнэлэмж болон бодлогоор тэргүүлэгч Финлянд улсын жишээнээс харвал дан ганц цалингийн тогтолцоогоор бус нийгэмд хамгийн нэр хүндтэй мэргэжил гэсэн үнэ цэнийг тогтоож өгсөн. Төрөөс нь бүрэн тэтгэмжээс авхуулаад насан туршийн ажил эрхлэлтийн баталгааг гаргаж өгөхөөс гадна ажлын ачаалал ихэдвэл бие болоод сэтгэл зүйн хувьд ядаргаанд орох эрсдэлтэй гэж үзэж ажлын цагийг хатуу хязгаарладаг. Багшийн хөгжлийн сан буюу жил бүрийн мэргэжлийн сургалт, судалгаанд зориулсан бие даасан төсөвтэй. Үүний үр дүнд тус улсын багш нарын ажлын сэтгэл ханамж 90 хувтай гэж PISA, OECD-гийн тайланд дурджээ.
Харин БНСУ-д Багшийг хамгаалах хуультай бөгөөд эцэг эх, сурагчдын зүй бус дарамт, халдлагын эсрэг хамгаалагдахаас гадна гомдлын асуудал хариуцсан тусгай холбоотой, хуульчийн дэмжлэгтэй байдаг аж. Мөн орон сууцны зээл, амралтын дэмжлэг, хүүхдийн сургалтын хөнгөлөлтийг төрөөс олгодог.
Канадад гэхэд л багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоод нь бүх мужид хамгийн хүчтэй нь бөгөөд багшийн мэргэжлийг амьдралын баталгаа хэмээн үзэж, насан туршдаа боловсролын салбартаа ажилладаг жишиг бий.
Олон улсын энэ мэт сайн жишгүүдээс нутагшуулах, цалингийн шатлалын хэмжээг нэмэгдүүлэх зэргээр одоогийн нөхцлийг алхам алхмаар сайжруулснаар боловсролын салбарын чанар ахиж, энэ хэрээр бусад салбаруудад ч үр өгөөж нь ирэх юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд багшийн ц�##�инг 1.5 сая гээд багш нар хэдээд гудманд гарчихаад бхад 2.5 сая гэж бичээд бх юм ?
Гоё юм шиг тоо ярьж худлаа хошгоруулах тактик бариад яахав дээ. Тэр улсуудынхаа инфляцийн төвшин ямар байдаг, ямар байлгадгийг, бас 1 багшид хэдэн хүүхэд оногддогийг харьцуул даа. Эсвэл өөрснөө энэ өнцгөөс нь харах ухаан байдаггүй юм уу.
Монголын багш нар 1.5 сая төг цaлинтай, татвар нийгмийн даатгaлаа хасаад гар дээрээ 1 сая төг авдаг тэгсэн чинь 2.5 сая төг авдаг гээд гөрдөөд байдаг. Багш нар цaлингаа нэмүүлэх гэж жагсаад, ажил хаяж байхад статистик цаасан дээр aль хэдийн нэмчихсэн байдаг гэнээ. Манай статистикийн авилгaлчид ингэж л мэдээллийг худaл гаргадаг. Гaaлийн aлдартай авилгaлч Баатарын хүү Статистикийн дарга болсон нь ингэж худ�##� мэдээлэл тараах зорилготой байж.
Монголчууд 8 зууны тэртээд дэлхийн т�##�ыг эзэлсэн ИМУлсын байгуулж байв. Монгол хүн, монгол морь хоёр энэ түүхийг бүтээсэн. Өнөөдөр дэлхий дахинаас ичиж үхмээр орон болсон нь эрх баригчид гэгээрэл-боловсролыг хөсөр хаяж авилга, хулгай, луйврыг дээдлэн эрхэмлэсэнтэй холбоотой. ИЙМД БАГШИЙН ЭРДЭМТЭЙ БАГШ УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ цаг иржээ. Багш нарт 3,5 сая ₮ний ц�##�ин өгч үр дүнг нягт хянаж гэгээрлийн дээдлэх цаг болсон. Монгол хүн, эрдэм мэдлэгээрээ дэлхийд нэрээ дуурсгах боломж ханг�##�ттай байгаа. Гагцхүү сайн багш хэрэгтэй байна. Эмч нарыг хамт ажил хая!!! гэж ури�##�ах байна. Монгол Улсад эрүүл бие, саруул ухаантай монгол хүн хэрэгтэй.
Бусад нь яаж ц�##�ингааа нэмүүлэх вэ
Монголын багш нар Нямбаатарын цэвэрлэгчээс дор ц�##�интай гэхээр босох нь түмэн зөв