УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Сайдын суудал сонсоод намын гишүүнчлэлээрээ дэнчин тавьж гарч ирсэн анхны долоо

Гарын үсэг, кнопныхоо тоог нэмэх уралдаан Төрийн ордонд одоо ч үргэлжилж байна. Одоогийн байдлаар 126 гишүүний 112 нь талцан хуваагдаж, 14 нь дундыг баримталж, харзнаж байгаа гэсэн үг юм.

  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналд УИХ-ын 54 гишүүн
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд УИХ-ын 67 гишүүн
  • Хоёр талд зурсан 9, хоёр талд зураагүй 14 гишүүн байгаа гэсэн дүр зурагтай байна.

Энэ их талцал хуваагдлын огтлолцол нь албан тушаал. Албан тушаалд зорьж, албан тушаалаас бол хагаралдацгааж байна.

Албан тушаал гэсэн нь учиртай. Нэр бүхий зургаан гишүүн 2025.10.02-нд "Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэрээ эргэж харахгүй бол тэд УИХ дахь МАН-ын бүлэг болон намаас гарна" гэж мэдэгдснийг санаж буй биз ээ. Тэдний дөрөв нь буюу Д.Бум-Очир, Д.Энхтүвшин, Б.Хэрлэн, Л.Соронзонболд нар МАН-ын жагсаалтаар парламентад суусан. Харин хоёр нь буюу З.Мэндсайхан, Б.Заяабал нар баруун бүсийн тойргоос сонгогдсон.

УИХ-ын сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулсан намаас нэр дэвшинэ, тэр дундаа жагсаалтад багтаад парламентад орж ирнэ гэдэг том боломж. Тэдэнд чухам юу амласан болоод Б.Энхбаярын төлөө намын гишүүнчлэлээр дэнчин тавин гарч ирэв гэдэг нь өнөөдрийг хүртэл сонин хэвээр байв. "Намаас хөө" гэж том ам гарснаараа хувийн тохироонууд хийсэн гэдэг хардлага хөвөрсөн. Тэр нь албан тушаал. Тодруулбал,

  • Ж.Энхбаярыг Шадар сайд болгож, түүний оронд ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг аваачина гэх мэдээлэл дуулдаад буй. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн хувьд Дорнод аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Чойбалсан хотын иргэдийн зэвтэй усны дуулианд нэр холбогдож байснаар нь олон нийт мэддэг.
  • З.Мэндсайханыг Эрчим хүчний сайдаар томилохоор яригдаж буй гэх. Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байхад тус яамны ТНБД-аар ажиллаж байсныг нь туршлага болгохоор шийдсэн бололтой. Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайд болж улстөрд танигдах эхлэл нь тавигдсан. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн хүн гэгддэг. Чингэхлээр Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нарыг Засгийн газраас "жийх" төлөвлөгөө биелэл болох нь.
  • УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн хувьд Ерөнхийлөгч өсөн Н.Энхбаярын "гарын" хүн. 2020 оны сонгуульд УИХ-ын 20 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшиж байсан намтартай. Тухайн үед МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүнээр ажиллаж байж. 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтад түүнийг зүтгүүлсэн хүн нь мэдээж Н.Энхбаяр. Тэд өдгөө түүний даалгавраар Засгийн газрын хамгаалж буй.
  • Д.Энхтүвшин, Л.Соронзонболд нар бол MCS-ийн төлөөллүүд. “MCS”-ийн Дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болсон. Тус группээс 15 тэрбум төгрөгийн авлагатай гэж ч ярьдаг. Д.Энхтүвшингийн 10 жилийн ширээний найз УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “МCS”-ийн харьяа “M банк”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон.
  • Г.занданшатарын Засгийн газар байгуулагдахад Соёлын сайдаар нэр нь дуулдаж байсан хүн бол УИХ-ын гишүүн Д.Бум-Очир. Энэ удаагийнхад дахин найдлага өгсөн бололтой. Өөрөө ч найдаж яваа байх. Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр МАН-ын жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн тодотголтой болон МАН-ын жагсаалтын гишүүд Б.Энхбаярыг намынхаа гишүүнчлэлээ урдаа барин хамгаалсан цаад шалтгаан нь сайдын суудлын амлалт байх бүрэн боломжтой.

Мөн нэмж тодотговол хоёр талд огцруулах гарын үсэг зурсан Х.Ганхуяг, болон хоёр талд зураагүй ч ээлжит бусаар зарлагдсан бүлгийн хуралд ороод суучихсан Б.Бат-Эрдэнэ нарт ч сайдын суудал амалсан гэх шуум хөвөрч эхлээд байна.

Г.Занданшатарыг огцруулахгүй үлдээлээ гэхэд тэр танхимын сайд нараа сэлгэх нь тодорхой юм. Иймд, сайдын суудал горилогчдын цуваа үүсэх билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чойжилсүрэн Дэлгэрсайхан Жавхлан Ж.Энхбаяр нарыг ЗГ-ЫН бүрэлдэхүүнд багтаав�##� АН-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч засаг унах хэмжээнд ч хүрч болзошгүй гэдгийг тооцох хэрэгтэй. Занданшатар Хүрэлсүхийн дохио зангааг удирдлага болголгүй өөрийн толгойгоор зоригтой ажил хийхгүй бол улс төрийн амьдр�##�даа цэг хатгаж магадгүй

Змапочин
Змапочин

Бүгд �######�цгаа та нараар мнгол төр дутахгүй юу вэ та нар

Зочин
Зочин

жавхланг хамгийн түрүүнд соль, хамгийн саад хийж буй нөхөр шүү

Зоч
Зоч

Хаха ээлж ээлжээрэээ жүжиг тоголсон болж монголын баялгиииг тонон хулгаа�##�даг бузрууд

Зочин
Зочин

ene 7 g said buu bolgooo zandaaan amaraaa hen ch ylsan bai

Зочин
Зочин

Nvdnii bulainuud ergvv dagznuud

Холбоотой мэдээ

Back to top button