Э.Оюунболд: Намайг гүтгэсэн, би удахгүй барилдана
Өнөө жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн нь энэ асуудлыг улам хурцатгасан.
Тэднээс хориотой бодис илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм.
Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.
Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох хоёрын гомдлын дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Улсын аварга Э.Оюунболд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлсэн. Би допинг хэрэглээгүй. Намайг гүтгэсэн, би удахгүй барилдана” гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чамайг ард түмэн хүлээж авахгүй, сайн нэрийг хүсээд ч олдохгүй-муу нэрийг хусаад ч арилахгүй гэж мэдэх үү. Бөхчүүд та нар Монгол улсын төлөө
Танай сайтад юм бичиж болохгүй юм байна л даа,
Zailaa
tulamtai baas chamaig hen gutgeh bilee.
Novshiin dorvoduudiin hiij bgaa ajil