СПОРТ

Улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн дээд лигт 21.6 оноо дунджилж байна

Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн АНУ-ын ISA сагсан бөмбөгийн академийн урилга аваад байсан юм. Тус академид гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од суралцаж байсан билээ. Нэр хүндтэй олон улсын академийн урилга аваад байсан Г.Дөлгөөн энэ жил Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "SG APES" багт нэгдсэн.

Улмаар дээд лигийн эхний гурван тоглолтдоо 21.6 оноо дунджиллаа. Тэр бээр эхний тоглолтдоо 23 оноо, 7 самбар авсан. Тэгвэл хоёр дахь тоглолтдоо20 оноо, 12 самбар, хоёр хаалт толилуулсан бол гурав дахь тоглолтдоо 22 оноо, 10 самбар, гурван дамжуулалт хийж гүйцэтгээд байна.

Гол ясны унаган бяртай бөхийн удамтай түүний өөдөөс шахаж тоглох дээд лигийн төвийн тоглогчдын толгойны өвчин болоод байгаа юм. Өдгөө 22 настай Г.Дөлгөөн 202 см өндөр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button