Нийгэм мэдээ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар цэцэрлэгт хүрээлэнгийн 40га талбайд Үндэсний урлагийн их театр барина

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулав.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт дараах байдлаар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийнэ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга Б.Золтуяа танилцууллаа.

Ногоон хөгжлийн хороо гишүүд Туулын хурдны зам болон Тойрог замын бүтээн байгуулалтыг дэмжиж, тус бүрээр тогтоолын төсөл оруулах санал гаргасан байна. Харин Үндэсний урлагийн их театрыг хотын ногоон байгууламж, ундны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бүгд эсэргүүцэж санал хэлжээ. Ингэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан байна.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, “2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилж зарласан. Байгаль орчны салбар сэргэж эхэлсэн. Олон газрыг хамгаалалтад авсан. Ногоон байгууламжийг хөгжүүлэхэд улсын болоод нийслэлийн бодлогын бичиг баримт чиглэсэн. Харин өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 96га газрыг авах гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд би эсрэг байр суурьтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дархлаагүй болсонд харамсаж байна. Улаанбаатар хотод ганцхан цэцэрлэгт хүрээлэн бий. 21 аймгаас ирж зөвлөгөө, зөвлөмжөө аваад явдаг. Байгаль орчны үнэлгээ хийсэн үү, усны газартай зөвшилцсөн үү, санал авсан уу. Ус сувгийн удирдах газраас санал авсан уу” гэдгийг тодрууллаа.

Төлөөлөгчийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40га газар дээр төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа. Эргээд Ү.Оюунзул төлөөлөгчид бичгээр тодорхой хариу өгье” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар нэг байдлаар барилга байгууламж барихыг эсэргүүцэж байгаа. Хотын түгжрэл, агаарын бохирдол гээд энэ их стрессийг ганц тайлах зүйл нь иргэдэд ногоон байгууламж. Бид эрх мэдлийнхээ хүрээнд хумсалсаар байгаад өчүүхэн хэсэг л үлдэх юм шиг байна. Улсын хэмжээний томоохон төслүүд явах ёстойг мэдээж хэрэг ойлгож байна. Гол нь уух усныхаа дээр барилга барих гээд байгаа ойлгохгүй байна. Тиймээс хорооны хурал дээр санал гаргасан. Замынх нь хойд хэсэгт зориулалтын дагуу ашиглахгүй хууль зөрчсөн газар байгаа. Тэнд Үндэсний их театрыг байгуулж болдоггүй юм уу. Мэдээж хоёр улсын хооронд явж буй том төсөл гэдгийг ойлгож байна” гэв.

НИТХ-ын төлөөлөгч Д.Жаргалсайхан, “Баянзүрх дүүрэгт яг адилхан ундны усны эх үүсвэр дээр 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Олон улсын эко цэцэрлэг” байгуулах ажил явж байгаа. Энэ ажил дүүргийн төсөвт нэлээд хүндрэл учруулж байгаа. Үүнийг нийслэлд авчихвал түрүүний Ү.Оюунзул төлөөлөгчийн асуусан 96га газрыг аваад яаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн асуултын хариулт болох болов уу” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж, “Усаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Өөр бололцоотой газар санал болгож, дахин зөвшилцөх хэрэгтэй байна. Дараа дараагийн газрууд барилга барихгүй гэх баталгаа хаана байна” гэсэн саналыг хэллээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Төлөөлөгч бид иргэдээ төлөөлж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрхийг, нэг ч гэсэн иргэний өмчид халдахгүй байхыг хүсэж байна. Таримал ойн сангаа устгуулаад барилга байгууламж барих гээд ороод ирж байна. Ядаж 40га газрыг ч гэсэн хамгаалаад үлдмээр байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишиг яриад хотоо хөгжүүлээд түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийх гэхээр улс төржөөд байх юм. Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга болж байдаг, улс өөрсдийн мэдэлдээ ажил хийж болохгүй гэж” гэсэн тайлбарыг өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Э.Одонтуяа мөн байршлыг өөрчлөх саналтай байгаагаа хэллээ. Улмаар хэлэлцэж буй тогтоолын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га газрын асуудал болон Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийх асуудал болгон хоёр хувааж тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Хятадын хөрөнгө оруулалттай Хятадын буцалтгүй тусламжаар гээд л хуцаад байдаг. Монголчууд бидэнд бүх хөрөнгө байна. ИДЭХТЭЙ АЖИЛЛАХ ХҮЧИН УХААНТАЙ ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД БАЙНА. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НЬ САНДАЛ ШИРЭЭНИЙХЭЭ АРД СУУЧИХААД ХОЁР ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ИНГЭЖ ТОХИРСОН ТЭГЖ ТОХИРСОН ГЭЭД ЯВГАН БАЙЛДАГЧТАЙ ХЯТАД УЛСИЙН ХӨРӨНГӨТӨН МОНГОЛЧУУД БИДНИЙ ЭРТНИЙ ДАЙСАН ХЯТАД ГАРАЛТАЙ ЯПОНЧУУДААС ЭРГЭН ТӨЛӨГДӨХГҮЙ ЗЭЭЛ НЭРТЭЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВСАН УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НАРЫН ҮГЭЭР АЖИЛ НЭРТЭЙ АРДЧИЛСАН ИХ МОНГОЛЫН ГАЗАР ОРОН НУТГИЙГ СҮЙТГЭЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ.ДАВААДАЛАЙ ГЭДЭГ ДУУЧИН НЭРТЭЙ ЭХ ОРНЫ ДАЙСАН ДАНДАА АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХЯТАДААР ЯРЬДАГ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ТАЛД ОРЖ БӨГСИЙГ НЬ ДОЛООХОО ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БЭ ? ДАВААДАЛАЙТАЙ АДИЛХАН НЭРТЭЙ ХҮН БАЙВАЛ УУЧЛААРАЙ. ОДОО АРДЧИЛСАН ИХ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЯТАД УЛСЫН ДОХИО ЗАНГААГААР АЖИЛЛАХГҮЙН ТУЛД ШАТЫГ ДЭЭРЭЭС НЬ ШҮҮРДДЭГТЭЙ АДИЛ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ХУУЛЬ БУСААР БАРИГДСАН МУЗЕЙГ НЬ ХУУЛЬ БУСААР ОЛСОН ОРЛОГО АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ХӨРӨНГӨЖСӨН ХӨРӨНГӨ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА ХУВЬЦАА ГАЗАР ЗЭРГИЙГ НЬ ХУРААЖ ЭХ ОРНООСОО ХӨӨХИЙГ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОЛОН МОНГОЛЫН БҮХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МИНЬ ХИЛЭГНЭН ШААРДАЖ БАЙНА УУ?
ХЯТАДЫН НӨЛӨӨНД ИХ АВТСАН ҮХСЭН МАН ЫГ ӨМӨӨРДӨГ БУЛГАН (ЦАГААН ХУН)ОЮУН ЦЭДЭН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТЭЙ НЯМБААТАР МЭНГЭТ НЯМДОРЖ ҮХСЭН МАН ЫН НЭР БАРЬЖ УИХ Д СУУСАН БҮХ ХҮМҮҮСИЙН ХУУЛЬ БУСААР ОЛСОН ОРЛОГО АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ХӨРӨНГӨЖСӨН ХӨРӨНГӨ ЗЭРГИЙГ НЬ ХУРААЖ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ЯЛЛАГДАГЧААР ТАТАХЫГ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОЛОН МОНГОЛЫН БҮХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МИНЬ ХИЛЭГНЭН ШААРДАЖ БАЙНА УУ?

Зочин
Зочин

Үнэн,

Зочин
Зочин

Солиот

Төв
Төв

ДЭМИЙ БАЙГАЛИАРАА БАЙСАН ДЭЭР

Зочин
Зочин

Хоёр орны ерөнхийлөгч барих газрыг нь цэцэрлэг хүрээлэн гэж хэлчихсэн болж байна уу Нямбаатар аа наад цүнх баригч Даваадалайгаа битгий ард түмнийг басамжлаад бай гэж хэлээрэй . УБ хотод Цэцэрлэг хүрээлэн байж болохгүй юу Хүүхдүүдтэйгээ тааваараа явчхаж болохгүй юу

atmi
atmi

Hotiin zahad hiij boldogguim bhdaa

Зочин
Зочин

Энэ одоо нямбаатарын х.у.л.гай , д.э.эрэм арай дэндлээ ҮЦХүрээлэн гэж УБгүний усыг хамгаалах ганц гол байгууламжийг бас шавар амбаарууд болгох гэж байгаа юм байна л даа...
энэ хүн нийслэлчүүдэд ямар өс хонзонтой хөдөөний хар о.р.к вэ
Дундаас мөнгө ш.а.а.ж өчнөөн хулхи юм хийлээ яасан ханаж цаддаггүй шун.а.л вэ

Зочин
Зочин

Хятадууд манай ундны цэвэр усны сангийн газар дээр барилга барих гээд байгаа бүр сэжигтэй бна. Газар доогуур яаж бохирдуулахыг хэн мэдэх юм бэ? Ийм тэнэг дураараа байж болохгүй. Ард түмэн тэнэг биш шүү. Алалцана шүү.

Зочин
Зочин

За ингээд Хотынхоо цавэр усны тусгай бүсдээ юм бариад эхэллээ дээ.эхлээд аажуу албаар хүмүүсийг за яахав дээ үндэсний юм шүү дээ гэж бодуулахаар үндэсний их урлаг театр барина гэж байгаа юм.яваандаа бага багаар нэмсээр хотын ус хордох нь дээ.уул нь буутай цэрэг хамгаалдаг онцгой тусгай хамгаалалттай бүс юм шүү дээ.

I.OTGONBAYR. AHKMAD. NASTAN
I.OTGONBAYR. AHKMAD. NASTAN

SaIN BNA UU.IH TEATRIIG. BARIH GAZAR MUNDAHGUI OLON BGAA..CEBER USNII. HAMGAALALTTAI GAZAR. BARIH. HEREGGUI..MODOOL TARICGAAY...NISEH .YARMAG.NALAIH DUUREGT. IHTEATRAA BARIJ BOIISHDEE..MUN. CIRK BARIMAAR. BNASHDEE...ZA. HOTIIN. DARGAA. ZUB YUMAA. BUBL HIIGEEREI...UR N HOTIIN. GAZARIIN. ZUB. ZOHION. BAIGUULALT. HEREGTEI BNA...BITGII. NAAD. DOOD. TUSHAALIN HUMUUSEE DABRAAGAAD. BGAARAI..OLIGTOIHON AGILLAARAI.. SURGUULI. CECERLEGEE. NEMJ. BAIMAAR BNA TUSLAMJAA. GUIGAACH.AMJILT. HUSIE..

Зочин
Зочин

Боль

Sededchoijil
Sededchoijil

Улаанбаатараас өөр газар барих нь зөв боловуу

Зочин
Зочин

Үнэ төлбөргүй хийж өгөх нэрээр Монгол үндэсний өнгө аясыг үгүйсгэсэн, өөрийн өв соёлоо сурталчилсан тийм юм хийх вий дээ.
Манайх хөгжихгүй биш хөгжиж байна. Мөнгө, бүтээн байгуулалтыг хэт шүтэх нь сайн биш шүү.

Зочин
Зочин

Цэвэр усны сан байдаг газар заавал юм барих гээд байдаг хулгайч луйварчин Нямбаатараа больсон дээр шүү!!!

Sededchoijil
Sededchoijil

УБ- аас өөр газар барих нь дээр байхаа

Зочин
Зочин

Тэнд бариулмааргүй л байна.Баруун зүүн тал руу хотоо тэлж,номын сан,урлаг соёлын барилга байгууламжуудаа барих хэрэгтэй.Төвдөө л шаваад байх юм.

Зочин
Зочин

Naad yumaa songinohaiejand bariachee. Songino hairhanii ulniihan tsesterlegt hureelend irj orkdotsgooh yum. Tend n sataarah yum bariad uguh heregtei

Арман
Арман

Ёстой ДЭМИЙ юм бүү Донгос

Зочин
Зочин

За одоо байгаа ганц цэцэрлэгт хүрээлэнгийн газраас нь хулгай хийгээд эхлэх нь. Тэгээд бүүр хужаатай хамжаад шүү. Барьж байгуулах газар зөндөө байгаа. Худлаа шааж хужаатай хувааж идэхээ болиочээ шуналын бузаруудаа

Амар
Амар

Өө ашгүй дээ

Иргэн
Иргэн

Цэвэр ус чухал

Зочин
Зочин

Ээ хэрэггүй ...ингээд л хужаа нар эзэгнэнэ,Яана даа...

Монгол улсын Иргэн
Монгол улсын Иргэн

Боль

хэн
хэн

Театр барих нь гоё .шүү.

Зочин
Зочин

Усны ундаргаа хамгаалж дийлэх үү. Та нар. Бодолтой л хөдлөх юм биш үү. Газар мундсан биш дээ. Харин бүр хойшоогоо ууланд аваачиж баривал яасын. Гоё юм биш үү.

Зочин
Зочин

Цэцэрлэгт хүрээлэн л бол цэцэрлэгт хүрээлэн... мод ногоо явах аирах газраа бариа... байшин цемент хэрэггүй наана чинь

Zochin
Zochin

Teneg humuus heden k haraal shulsee goojuulaad tsever usnii nuutsun deeree hujaa naraar undesni ih teater geech nertei hogoor usig bohirduulah gj bn daa hujaa nar yuch hijchadhaar nohod tedend gazar ugch bga nohod burch ayultai zerleg nohod yum tr teatartai teatargui boljil taaraa yadjil uur gazar baraich

Зочин
Зочин

Байгалиараа байсан нь дээр шдээ.Харин ч нэмээд ховор төрлийн мод ургамал тарих,гоё өвлийн хүлэмж дотор нь байх хэрэгтэй. Барилга барихыг эсэргүүцэж байна.Хятадын тусламж гээд л ирээдүйгээ үр хүүхдээ хар Хятадын боол болгох гээд л хуцах юмаа.

Зочин
Зочин

Ногоон байгууламжаа улам томсгох хэрэгтэй, шавар амбаар байшингаа гэр хороололоо чөлөөлөөд барьцгаа. хангалттай газар байна.

Батаар
Батаар

Соёлын салбарт Хятадын санхүүжилт орж ирэх нь аюул юм даа.

Zochin
Zochin

Ene gitad chin tegeel bainga l butsaltgui tuslamj geed uguud baidag humuus yumuu

Монхоо
Монхоо

Битгий ерөнхийлөгчийн нэрээр газар гусах гээд бай. 2 улсын тэргүүн гэрээ хийхдээ заавал хүрээлэнгийн газарт гээгүй байлгүй. Хүсвэл гэр хороололд газар чөлөөлөөд барьж болж байна. Тодорхой жишээ нь шинэ Хүүхэд залуучуудын театр байна

Зочин
Зочин

Усны эх үүсвэр дээрээ театр барих буруу шүү

Зочин
Зочин

Эхлээд түгжрэлээсээ салаавч ээ

Д.Сосорбурам
Д.Сосорбурам

Нийслэлийн цэвэр ундны усны нөөц дээр заавал дээр нь Хятадаар юм бариулна гэдэг чинь ямар зорилготой юм вэ.

Зул
Зул

Байршил нь сайхан боловч театр барихад боломжгүй ус чийгтэй газар. ХЯТАДУУД НОГООН НУУРЫН ГАЗРЫГ ГОЛСОН ШҮҮ. БАРИХ НӨХДҮҮД ЗӨВШӨӨРСӨН ҮҮ. ТЭДНЭЭС АСУУСАН УУ. ДООШОО 2-3 ДАВХАР БАРИЛГАТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ СУУРЬ, БАЙГУУЛАМЖ ШААРДАГДАНА ШҮҮ

эмэгтэй
эмэгтэй

Боль боль пиздануудаа.Нянбактери хүүр Монголыг хитадад худалдаад дууслаа
Тэрний хотод барьж буй өндөр барилгад арзайсан олон хитадууд орж амьдарч байна.Тэр хужаа нар нь шөнөжингөө л Монгол охидыг эдэлж хонож байгаа.Гэр хорооллын иргэд газраа нямбаатарт бүү өг.

эмэгтэй
эмэгтэй

Хитадгүй юм хийж сурцгаа

.................
.................

Бүү донгос. Наад амбаараа гэрийнхээ хашаанд аваачиж барь

нэргүй
нэргүй

цэцэрлэгт хүрээлэнгээрээ байлгачихаачээ. нэгийг барина. Дараа нь нэг харахад зөндөө юм барьчихна

Зочин
Зочин

Театр байхад дахиж театраар яах гээд байна.Өөр хэрэгтэй зүйлд хөрөнгөө оруулсан нь дээргүй юу?Драмын театр бас номын сан байгаа газар ч үнэтэй л дээ.Нэгнийх нь шунал орчихсон аль дээрээс нураах юм яриа л.Бүиэхгүй ээ.

Хятад хүн
Хятад хүн

Манай хятадын үндэсний театр баригдах гэж байгаад таатай байна ший жүжгээ энд үзэхийн биз дээ

Зочин
Зочин

Хуц

Монгол
Монгол

Битгий хуцаад байгаарай нянбактёр новш минь өмхий хятадуудтай гаа зайлаарай

Иргэн
Иргэн

Үндэсний театраа өөр газар барьж болдоггүй юм уу. Цэвэр усны сангаа хамгаалах хэрэгтэй. Цэвэр усны асуудал дээр Монголд ойлголт муу байгаад байна даа.

Зочин
Зочин

Ногоон нуурын тэнд газрыг нь заагаад төлөвлөж эхлэсэн түрүү үеийн шидвэрийг яагаад ингэж өөрёилдөн бнаа.
Энэ нэг гөлийсөн тэнэг ямар ч олигтой санаа гаргахгүй.юун голын урдах Асмем вилла.
Эд хотыг самарч бгаашүү тэнэгүүдэ

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Байгалиа сүйтгэгчдэд, эрх мэдлээрээ далайлгагчдад тэнгэр гэсхээлээ үзүүлөх болтугай!их театр ч гэх шиг, түүнээ ундны усны эхээсээ өөр газар бариулаач! Та нарт маргаашийг, нөгөөдрийг харах бхаан гэж, бас хариуцлага гэж бн уу????

Холбоотой мэдээ

Back to top button