Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчино

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын өргөтгөл болоод нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Учир нь Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийН автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
НИТХ-ын дарга А.Баяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг албаныхан газар дээр нь ажиллаж, нийтийн тээврийн хүртээмж, хоорондын хугацааг багасгах зэрэг хохицуулалт хийх талаар хэлэлцлээ.
НИТХ-ын дарга А.Баяр,
“Нийслэлийн иргэдыг хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо хоёрдугаар шатанд Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна. Оноос өмнө дээрх зохицуулалтыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байна” гэлээ.
Авто замын өртгөл, тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хугацаанд дуусгах талаар Нийслэлийн Замын хөгжлийн дарга Б.Одбаярт үүрэг өглөө.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
urdaasaa ergeed 2 aar egneend oroh gej alaan bolno doo hahaha.manai orkuud urduuraa mashin oruulahgui zam tag.haha
Энэ ёстой т1 санаа байна.яаж эргээд 2-р эгнээ рүү орох юм ..нисэх үү..бөөн цахим торгууль...дарамт аймаар хийх юмаа
Автобуснуудаа зөвхөн 1 -р эгнээгээр л явуул.тэд нар чинь 2.3-р эгнээ сүлжиж зам хаана бас цаг алж зориуд удаан явна гэх мэт зөрчил байгаа шүү.
Ep нь бүх авто машин явдаг замаар зөвхөн автобус явуулаад бусад тээврийн хэрэгслийг явуулахгүй байвал түгжрэл багасна ялангуяа улсын их хурлын гишүүд олон нийтийн унаагаар зорчих ёстой.
Засгийн газрын ордны хашаанд ганц ч авто машин байх шаардлагагүй.
Хууль сахиулагчид бас нийтийн тээврээр зорчих ёстой.
Ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүх олон хамгаалагчтай явж маш их түгжрэл үүсгэхгүй байх ба ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүхийн бүлэглэл үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн Хятадын тагнуулчин Нацагийн Багабандийн Хятад ээжтэй Хүрэлбаатарын хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж эх орноосоо хөөвөл миний Монголын Ардчилсан Их Монголын газар орон цэвэршиж миний Монголын Ардчилсан Их Монголын нийслэл Улаанбаатар түгжрэлгүй болно.
Төрийн ажилчид бүгд том жижиггүй автобусаар явцгаа адилхан алаг тэргээр зам хааж явахгүй тэгш эрхтэйгээр
Нэмээд автобусны нэг шугам хийчхээд ингэж х.уц л.а.ларуудаа
Зөв шийджээ.