
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан сумо бөхийн барилдаанд 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ. Их Британи Улсын Лондон хотноо зохион байгуулсан тус тэмцээний тойргийн башёд аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээний сүүлийн тав дахь өдөр сумогийн 75 дахь аварга Ооносатотой барилдаж түрүү хүртсэн байна.
Лондон хотноо 34 жилийн дараа дахин зохион байгуулагдсан тус тэмцээнд мэргэжлийн сумогийн 40 бөх барилджээ. Тэгвэл Монгол Улсаас 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Оонокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа зэрэг зургаан сумоч зодоглосон түүхэн амжилт боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.