Top StoriesНийгэм ярилцлага

Номтой кафе ажиллуулдаг 76 настай Д.Лхагваа: Өглөө гэрийнхээ хувцсыг солиод, ажилдаа явлаа гээд гарах сайхан

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хойно таван давхар, саарал орон сууц бий. Энэ орон сууцны нэг давхарт байрлах “Weber’s library&coffee” номтой кафег 76 настай Д.Лхагваа эмээ ажиллуулдаг. Тэрбээр химийн багш мэргэжилтэй, насаараа боловсролын байгууллагад ажилласан. Энэ хөдөлмөрөө үнэлүүлж, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат багш гэх үнэ хүндтэй, цол тэмдгээр шагнуулжээ.

Тэтгэвэрт гарсан ч зүгээр сууж огт үзээгүй хэмээн ярих Лхагваа гуай кафедаа орж ирсэн хэнийг ч халуун дулаанаар угтаж, дотно яриа дэлгэн, хүүхдүүдийн хичээлийг хүртэл давтуулдаг. 

Гаднаа ногоон зүлэг, гацуур мод тарьж, зураг зуруулжээ. Дотогш ороход кофены үнэр хамар цоргиж, цэвэрхэн, дулаан, тохитой орчин угтав. Булан тохой бүрээ сэтгэл гаргаж тохижуулсан гэмээр энэ кафены ханын зураг, ширээ сандал, гэрэл чийдэн, хөх өнгөтэй гитар гээд юм бүхэн нь анхаарал татна. 

“Энэ кафе бол Австри улсад амьдардаг охины минь хүсэж бүтээсэн зүйл. Би одоо л мөн чанар, зорилгыг нь ойлгоод байгаа. Намайг насаараа багшилсан хүн, насны эцэст гоё ажил хий гэсэн” хэмээн тэр дахин, дахин ярина. Учир нь түүний охин ашиг олох зорилгоор бус хүүхдүүдийг номд дурлуулахаас гадна сургуультайгаа ойр хичээлээ хийх, дулаан суух, тухтай орчин бүрдүүлэхээр хоёр жилийн өмнө нээжээ. Ингээд ээждээ хариуцуулсан юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй найзаа кафедаа ажиллуулж, цалинжуулдаг аж. Тиймээс Лхагваа эмээ ажилдаа өдөр 12 цагт ирж, орой 16 цаг хүргээд кафегаа хаадаг. 

Эдний номын сан 280 гаруй номтой. Ихэнх нь сурагчдад, тэдний хэлний мэдлэгт зориулагдсан. Нэмээд эрүүл, зөв хооллохын ач тусыг ойлгуулсан номууд голлох бөгөөд үлдсэн хэсэг нь уран зохиол, эдийн засгийн чиглэлийнх. 

Ингээд түүний яриаг үргэлжлүүлэн хүргэе. 

-Та насаараа багш хийсэн хүн. Хэдэн онд сургуулиа төгсөж байв?

-1964 онд Улаанбаатар хотын есдүгээр сургуулийн долоодугаар ангийг төгсөөд Багшийн техникумд орсон. Багшийн техникумд 1964-1967 он хүртэл гурван жил онц сурч төгсөөд МУБИС-ийн хими, биологийн ангид урилгаар орсон. Ингээд 1971 онд химийн багш болж төгссөн дөө. 

-Танайх унаган хотын айл уу?

-Үгүй ээ, 1955 онд Ховд аймгаас нүүж ирсэн. Аав минь хотод ирээд хоёр жилийн дараа бурхан болсон. Ингээд ээж маань 0-14 насны зургаан хүүхэдтэй үлдэж байсан юм. Одоо бид эцэг эхээс тавуулаа. 

-Ажлын гараагаа аль сургуулиас эхэлсэн бэ?

-Би Баянгол дүүргийн 47 дугаар сургуулиас ажлын гараагаа эхэлсэн. Таван жил ажиллаад Баянхошуунд байгуулсан шинэ сургууль руу бага ангийн хичээлийн эрхлэгчээр очсон. Ер нь салбартаа тасралтгүй ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарсан ч зүгээр суугаагүй дээ. Химийн багш учраас хувийн эмнэлэгт ажилд орж хүний нөөц болон бүртгэлийн ажил хийсэн. Ингээд ковид хүртэл ажиллаад, 2022 оноос кафедаа ажиллахаар гарсан. Түүнээс хойш одоог хүртэл кафегаа ажиллуулж байна. Эндээ ирэхээр маш сайхан тайвширч, сэтгэл жаргалтай болдог. 

-Өглөө хэдэн цаг гээд ажилдаа ирдэг вэ?

-Манай өвгөн одоо 84 настай. Хөлдөө бэртэл авсан учир өглөө босож цай хоолыг нь хийж өгч, асраад өдөр 12 цагт ирж байгаа. Тэгээд 16 цаг хүртэл ажилладаг. 

-Гэр нь эндээс хол уу?

-Манайх “Бичил” хороололд амьдардаг. Намайг өдөр ирэх хүртэл охины маань ангийн хүүхэд ажиллуулдаг. Бид хоёр солигддог юм. Манай охин группэд байдаг ангийнхаа хүүхдийг цалинжуулаад, ажилд авсан. Ингээд тэр охин бид хоёр өглөө, орой хувааж ажилладаг. Энэ охины маань бие бас сайнгүй байгаа учраас өвөл ганцаараа л ажиллах юм шиг байна. Хэрэв тэгвэл өглөө 10 цагт ирээд орой 16 цагтаа хаагаад, харина даа. 

-Ямар унаагаар ажилдаа ирж байна, та?
-
Би дандаа таксигаар ирж, очдог болсон. Автобусанд суухаар халтирч унаж мэдэхээр болсон байна. Хүүхдүүддээ дараа болчих вий төвөг гээд таксинд сууж байгаа. 

-Өдөрт хэд орчим хүн үйлчлүүлдэг вэ?

-Олон биш ээ. Цөөн хэдэн хүн л үйлчлүүлж байна. Энэ хоёр жил бараг түрээсэлдэг бол түрээсээ төлж чадахгүй хэмжээнд л байсан. Тийм болохоор нь үүдэндээ бичиг хэргийн хүн суулгаад, давхар түрээс авч байгаа юм. /инээв/

Өдөрт таван аяга кофе л зарвал зарна. Номоо бас үнэгүй уншуулна. Ер нь ашиг олохдоо биш хүнд хэрэг тус болох л зорилготой шүү дээ гэж охин минь хэлдэг. Би давхар хүүхдүүдийн химийн хичээлд нь тусална аа. Бас 1-5 дугаар ангийн хүүхдийн математикийн хичээлийг хийлгэчихтэйгээ шүү. 20 болон 38-р сургуулиас овоо хүүхдүүд ирж байна. Энэ хүүхдүүдээ хичээлийн нээлт болохоор баярлуулаарай, үнэгүй дайлаарай гээд охин залгадаг. Гол нь хүүхдүүдийг номтой ойр болго л гэдэг. Өөрөө хаа тэр холоос хэдэн хүн орж гарч байгааг камераар хянана аа. 

-Өө тийм үү?

-Сая бид хоёрын сууж байсан өрөө бол ном унших хэсэг. Харин энэ бол кофе уудаг өрөө. Ахиад ийшээ явахаар гал тогоо байна. Энд кофены бүх тоног төхөөрөмжийг стандартын дагуу тавиад өгчихсөн. Эндээс американо болон латте гэсэн хоёр төрлийн кофе гаргадаг. Кофегоо халдаггүй стандартын аяганд хийж өгнө. Харин цайгаа энгийн шилэн аяганд. Нэмээд сэндвич гаргадаг. Хэрэглэдэг тоног төхөөрөмж нь бас бий. Хэрэглэгддэг хиам, өргөст хэмх, бяслаг зэргээ хөргөгчдөө хадгалчихдаг. Би эхлээд ажиллахгүй, ажиллахгүй гэдэг байсан ч бүх юм бэлэн механикжсан болохоор амар юм билээ. Одоо эндээ маш их баясгалантай ирдэг. 

-Та өөрөө кофе хэр ууж байна?

-Би нэг их сайн уухгүй. Сүүлийн үед сүүтэй латтег нь овоо уугаад байгаа. Өглөө 11 цагийн үед уучихад тэр өдрийнхөө эрч хүчийг аваад сайхан болчихдог. 

-Гал тогоонд байхгүй тоног төхөөрөмж гэж алга?

-Бүгд бий. Тэр бүү хэл кофегоо хүртэл Австриас авчирдаг. Охин бүгдийг нь явуулчихна. 

-Сайхан ч тохижуулжээ?

-Дүүргийн ажилчид их орж ирнэ ээ. Энд хүнтэй уулзах, ярилцах үедээ хэдэн ч цаг сууж болно. Кофегоо л ууж байвал бид төлбөр мөнгө авахгүй. Манай охин “та хүнд л амар амгалан,баяр баясгалан өгөөд бай. Танаас би байрны мөнгө нэхэхгүй, харин цалин өгье” гэдэг. Тэгэхээр нь би ийм юм ажиллуулж байж юу гэж цалин авах юм.Тэтгэврийн мөнгөө авчихна гээд инээлддэг.  Харин ч надад та нар шиг ингээд ороод ирсэн хүнтэй инээж хөхрөөд, ярилцаад суух гоё байгаа юм чинь. Өглөө бас гэрийнхээ хувцсыг солиод ажилдаа явлаа гээд гарах сайхан шүү дээ. Орой зөндөө баясгалантай хүн гэртээ очно. Хэн ч надаас төлөвлөгөө, норм гэж шаардахгүй сайхан байна.

Хамгийн гол зорилго хүн баярлуулах. Манай улсад хаана ч л гэсэн ороод суучих тухтай газар элбэг биш шүү дээ. Тиймээс нэг ч гэсэн ийм газар нэмж байгаа хэрэг. Байршил ч их дориун. Уг нь энд манай бага охиных амьдардаг байсан юм. Тэгээд нүүхэд нь Австрид байгаа дунд охин худалдаж аваад, ингээд тохижуулчихсан юм. Жил орчим цоожтой байсан л даа. Тэгээд байршил сайтай, сургуулиудад ойр учир хүүхдүүдэд ном уншуулах зорилгоор нээсэн гэж ойлгож болно.

-Ярианы туршид нэг л зүйлийг гайхлаа. Охин нь хэдий боломжийн сайхан амьдарч байгаа ч хөрөнгө зарж, ингэж бий болгосон зүйлээ ашгийн бусаар ажиллуулж байна гэхээр. Мөн их сэтгэл ээ?

-Анх би хүртэл гайхдаг л байлаа. Нэг өдөр тэнд чинь хүн орохгүй бараг нэг жил боллоо. Хүүхдүүд хичээл унших нь ч ховор байна. Нэмээд хүн цалинжуулаад суухаар санаа зовоод байх юм аа. Ингэж байхаар түрээсэлчхээч гэж ах, дүү нар хүртэл хэлсэн. Давхар ээжийгээ хүртэл зовоогоод гээд л. Гэсэн чинь би одоо энэ газартаа хачин дуртай, хайртай болчихсон. Өөрөөр хэлбэл охиныхоо тэр сэтгэлийг ойлгодог болсон гэсэн үг. Нэг ч гэсэн хүүхдийг номтой харьцаж сурахад нь, утаснаас хол байхад нь тус болсон бол тэгээд л болоо. 

Одоо энэ хавийн байрнуудынхаа ганцаардсан, тэтгэврийн ахмадуудыг судлаад кафедаа оруулж ирээд халуун цай хүртэл өгөөд, яриад суугаач ээ гээд байгаа. Тэгвэл эрүүл мэндийн хэдэн тоног, төхөөрөмж тавиад өгсөн ч болно гэсэн. Бас 1-3 дугаар ангийн хэдэн хүүхэд байна. Бүртгээд хааяа нэг үнэгүй цайлчхаж байгаач л гээд байна. Би ч тэгье л гэж бодлоо. 

Өөрийнхөө эрүүл мэндэд ч их анхаарч байна. Би энэ хүртэл дандаа дардан замаар явж, амьдраагүй л дээ. Хүнд өвдөж найман удаа химийн эмчилгээнд орсон. Яах вэ хүүхдүүдийнхээ хүчээр даваад гарсан. Зургаан хүүхдийн маань хоёр том нь өнгөрсөн. Өвчин гэдэг хэнээс ч хязгааргүй юм билээ. Танайхаар дамжуулаад хүүхдүүддээ хайртай шүү гэдгээ хэлье. Энэ кафег нээж өгсөн охиндоо баярлалаа гэж хэлмээр байна.

Түүний санаачилсан санал хүсэлтийн дэвтэрт,

"Энд анх удаа орж ирж үзлээ. Их гоё санагдлаа. Гадаад найзтайгаа хамт өглөөний цайгаа уунгаа, ном уншиж суулаа. Дараа дахин орж ирнэ ээ гэж гадаад найз маань хэлүүллээ. Тайван, дулаахан ярьж суухад тохиромжтой газар байна"


"Ямар гоё халуун дулаан уур амьсгалтай, сайхан газар ороод ирэв ээ.Бүр нэг гэгээлэг, ариухан газар байна. Амар амгаланг мэдэрлээ, жуулчидтайгаа ирнэ ээ"


"Хүүхдийнхээ цэргийн зарланг буцаахаар БГД-ийн цэргийн штабаар орлоо. Энэ өдөр гадаа цас хаялсан, жиндүүхэн боловч сайхан чийглэг агаартай байна. Жаахан даарсан болохоор эмээгийн кофег уухаар зорин орж ирлээ. Захиалгаа өгчхөөд номуудыг нь харж байтал хүүхэд Залуучуудын нэвтэрхий толь 1, 2, 3-р ботиуд тавиур дээр байж байна. Би багадаа хоёрдугаар ботид зураг минь тавигдсаныг харж байсан юм. Шар платьетай, цагаан ленттэй жаахан охин цэцэрлэгийн багш, хүүхдүүдтэй шаар барин алхана. Ямар өдөр болохыг багш минь л хүүрнэх байх даа. Дурсамжаар аялсан өглөөний цайгаа тухлан уулаа, баярлалаа" зэргээр сэтгэгдлүүдээ олноор бичиж үлдээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ухаантай сайн охинтойгоо жарган суугаа буянтай эгч бнаа. Схн харагдаж бна. Бүх буурлууд маань бүгд л ийм жарг�##�тай байгаасай.

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Ямар сайхан юм бээ. Ийм сайхан сэтгэлийн илч, г�##� олон хүнийг дулаацуулж, сэтгэлд хурсан мөсийг нь гэсгээнэ ээ. Урт нас�##�ж, удаан жаргаарай. Сайхан сэтгэлт охинд нь амжилт хүсье.

Зочин
Зочин

Багш хүний сэтгэл гэж ийм л тэнэгэр дээ... Хүүхдүүдийн төлөө. Үйлс бүхэн нь өөдөө байгэээ

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Ямар сайхан юм бээ. Ийм сайхан сэтгэлийн илч, г�##� олон хүнийг дулаацуулж, сэтгэлд хурсан мөсийг нь гэсгээнэ ээ. Урт нас�##�ж, удаан жаргаарай. Сайхан сэтгэлт охинд нь амжилт хүсье.

Зочин
Зочин

yostoi saihan ger bul bna, sain eej, sain ohin bna. Urt naslaj udaan jargaarai.

Батжаргал
Батжаргал

Сайхан сурв�##�жлаг болж баяр хүргэе

Найдан.
Найдан.

Ямар сайхан мэдээ уншчихваа өнөөдөр чинь. Муухай хар энергитэй улс төрийн хэрүүл маргаан харж сонссон долоо хоногийн дараа ийм гоё мэдээ олж унших гэж.
Таньд болон танай охинд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эгч минь урт нас�##�ж удаан жаргаарай.

Зочин
Зочин

Бу�####�д баяр хөөр өгч түүндээ тааша�##� авч амьдарна гэдэг хамгийн гоё. Нийтлэлийг таашааж уншлаа. Ухаантай охинтой азтай ээж бна. Аз жарг�##� хүсье

Д. Жаргалсайхан
Д. Жаргалсайхан

Энэ охины санаа маш олон т�##�ын зөв ач холбогдолтойг ойлгож байна. Хүүхэд з�##�ууст болон энэ охин өөрийнхөө болон ээжийнхээ эрүүл, зөв сайхан амьдр�##�, �##�ь �##�ь т�##�аасаа зөв харьцаа зөв орчинг бүрдүүлж ажиллаж байгаа нь өндөр ач холбогдолтой. Нийгмийн дунд зөв харьцааг жирийн иргэд санаачлан ажиллана... гэдэг мөнгөөр хэмжигдэхгүй монгол төрдөө, ард иргэддээ ч тав тух ... маш сайхан ач тус болж байгааг хүндэтгэн т�##�архаж байна.

Зочин
Зочин

Хаяг нь яг хаана юм ганц 2 ном аваачиж өгөнгөө кофе ууж эмээтэй хууч хөөрөх юмсан Багаасаа ном унших дуртай одоо ч уншсаар бдг Сургуулийн орчинд номын сан нээж хүүхдүүдийг номонд дуртай болгох юмсан гэж мөрөөддөг байлаа Ач нараа ном уншиж номонд дурлаасай гэж боддог ч санаагаар болоогүйээ одооны хүүхэд номонд биш утсанд дуртай болж бн Ухаантай охинд нь баярл�##�аа сайхан зүйл сайн үйл хийж бгд нь

Зочин
Зочин
Reply to  Зочин

Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын хойно

Оюунаа
Оюунаа

Ёстой гоё .Энэ ээж урт насланаа.Хөгширсөн ч гэсэн өвдсөн ч гэсэн хийх юмтай байна гэдэг жарг�##� .

Зочин
Зочин

Буянлаг эмээгийн үйлс нь улам ихээр дэлгэрч Үзэсгэлэн төгөлдөр амьдраг ээ .Сайхан санаа байна Ээжийгээ мөн ганцаард�##�аас аварсан байна

Туяа
Туяа

Урт удаан наслаарай.????????????

Зочин
Зочин

Уучлаарай ууртай эмож дарагдчихаад, устгах гэсэн болохгүй юм. Үнэхээр сайхан, миний бас мөрөөдөл, тэтгэвэртэй гарсан ийм л юм ажиллуул юм сан

Зочин
Зочин

Дээр үeийн багш нарт чадахгүй юм гэж үгүй..Дээр үeийн багш нар байгаа бүхнээ хүний төлөө, үнэгүй зориулдаг өгөөмөр сэтгэлтэй, ховор нандин хүмүүс байдаг..Таны хийсэн буян түм бумаараа үржиж өсөх болтугай..Мундаг багш бна...Танд баяр хүргэe.Эрүүл энхийг хүсьe.

Зочин
Зочин

haana bgd ym bol

Зочин
Зочин

Хаяг хаана вэ

Irgen
Irgen

Mundag eej ohin 2 t ajliin amjilt ervvl enhiig hysie.olon jil ajilluulaarai.bi ochnoo

Irgenen
Irgenen

Setgyylch teneg medleggyi soelgyi bn.iim shn anuuhan ajilch bolovsroltoi mundag bie ee goe avch yavaa emegtei bagshiig EMEE geed bicheed baihaasaa ichij ochij uuchlalt gui .kofe ajilluulj bgaa bagsh gj bicheech.ene emegtei geh met...

Зочин
Зочин

Эмээд эрүүл энхийг хүсье, бас охинд нь аз жарг�##� хүсье.

Кафе?
Кафе?

Уул нь санаа сайхан боловч 10-16 цаг хүртэл ажиллддаг нь нэр төдий хэн хэнээ хуурсан оронцог төдий л юм. Кафе өглөө бүр эрт 06-c онгойж байж хүмүүс кофе авдаг болж хэргээ гаргана. Харин номын сан наад т�##� нь 20 цаг хүргэж байж хүмүүс ном уншиж хэргээ гаргана. Хөрөнгөө зарцуулаад үйлс бүтээх гэж бгаа бол хийсэн шиг хийж ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Монгол хүний ялархуу зан юм даа. Додомдоод х�##�туурдаад бдаг сэтгэлгээ юм даа хөөрхий...

Зочин
Зочин

Мундаг хүн бна

зочин
зочин

Охин их ухаантай бна. Ээж сайхан хүн бна. Америкт ямар ч ашиггүй кофе шоп ажиллуулдаг хүн сонссон. Тэнд оюутнуудыг ц�##�инжуулахын тулд.
Охин энэ бүгдийг ээждээ, хүүхдүүдэд гэх мэт олон хүнд зориулжээ. Ээж охин эрүүл байхыг хүсье.

Зочин
Зочин

За хуц хуц
Гаднынхны өвөр дулаацуулсан шээс л биз охин гээд бгаа шээс нь

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Ийм бузар зүйл бодож суудаг хүн байхаа. Ямарч шээс байлаа хүн хүнээ гэсэн сэтгэл байв�##� тэр хүн.

Back to top button