Нийгмийн

Голомт банкны хадгаламжийн “хүү өсдөг сар” дуусахад цөөн хоног үлдлээ

Голомт банк “Хадгаламжтай аялал” аяныхаа хүрээнд 10-р сарыг “Хүү өсдөг сар” болгон зарлаж, хадгаламжийн хүүгээ 30%-аар нэмэгдүүлж буй талаар мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл 2025.10.01-2025.10.30-ны хооронд үргэлжлэх энэхүү урамшууллын хугацаа дуусахад ердөө 7 хоног үлджээ.

Иймд хэрэв та хуримтлалтай болохоор төлөвлөж байгаа бол 2025.10.30-наас өмнө амжиж Голомт банкны дурын салбарт хандан эсвэл Интернэт банк, Smart bank аппликэйшнийг ашиглан онлайнаар шинэ хадгаламж нээгээд Голомт банкнаас санал болгож буй өндөр хүүгийн өгөөжийг алдалгүй хүртээрэй. Ингэхдээ “Хадгаламжтай аялал-30 жил” гэсэн хадгаламжийг сонгон нээлгэх бөгөөд энэхүү хадгаламжийн бүтээгдэхүүн нь 12 сарын хугацаатай, төгрөгийн хадгаламж байна.

Нэмж дурдахад таны шинээр нээсэн хадгаламжийн дүнгийн 50,000₮ тутамд “Хадгаламжтай аялал” аяны 1ш сугалаа автоматаар олгогдох бөгөөд та сугалаагаараа Ази тивээр хосоороо аялах 30 азтаны нэг болох давхар урамшуулалд хамрагдах боломжтой.

Урамшууллын хугацаа дуусахаас өмнө амжиж хадгаламжаа нээгээд 30% нэмэгдэлтэй дүнгээр буюу жилийн 15.73%-ийн хүүгээр хадгаламжтай болоорой.

Илүү дэлгэрэнгүйг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button